Авлигатай тэмцэх газраас А.Бүрэнбаатарыг яллагдагчаар татжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 10 сарын 23

Өнгөрсөн оны эхээр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг Авлигатай Тэмцэх Газраас баривчлан саатуулж, албан өрөөнд нь болон хамаарал бүхий этгээдийнх нь  гэр, албан газарт нэгжлэг хийсэн гэх мэдээлэл олон нийтэд цацагдаж байсан. Түүнийг Авлигатай Тэмцэх Газар болон Цагдаагийн байгууллагаас жил зургаан сарын  хугацаанд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, залилангийн шинжтэй эрүүгийн гэмт хэрэгт буруутган шалгаж, урьдчилсан байдлаар тогтоогоод байна.

А.Бүрэнбаатар нь  МҮОНРТ-ийн нэрээр Төрийн өмчит компаниас ажил гүйцэтгэнэ гэж их хэмжээний мөнгийг хувьдаа шилжүүлэн авсан гэх залилангийн үйлдэл,  байгууллагынхаа санхүүд орох ёстой байсан их хэмжээний мөнгийг бусадтай хуйвалдан хувийн студийнх нь дансаар дамжуулан авч завшсан, ажилтан ажилд авахдаа авлига авсан, байгууллагын төсөв хөрөнгийг дур мэдэн хууль бусаар захиран зарцуулсан байж болзошгүй авлига албан тушаалын дөрвөн гэмт үйлдлийг буруутган эрүүгийн хэрэг нээн шалгаж дууссан байна. Хэргийг Нийслэлийн прокурорын газраас хянаж А.Бүрэнбаатарыг яллагдагчаар татах тогтоолыг гаргажээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Www(59.153.115.34) 2023 оны 10 сарын 23

Dandaauivarchid

0  |  0
Top