Г.Азжаргал: "Ногоон автобус"-ны хэрэгт Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарыг яллагдагчаар татаагүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 10 сарын 24

Зарим хэвлэлээр ногоон автобусны хэрэгт УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг яллагдагчаар татаж, бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах талаар мэдээлсэн. Тэгвэл дээрх мэдээллийг АТГ-аас үгүйсгэлээ. Өөрөөр хэлбэл, тус газраас "Ногоон автобус"-ны хэрэгт хэрэг бүртгэлийн гурван хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Гэхдээ уг хэрэгт Засгийн газрын сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар болон Хотын дарга асан Д.Сумъяабазар нарыг яллагдагчаар татаагүй гэдгийг АТГ-ын дэд дарга Г.Азжаргал хэллээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатартай холбогдоход "ногоон автобус"-тай холбоотой асуудлаар АТГ-аас тайлбар, мэдүүлэг авсан, гэхдээ яллагдагчаар татаагүй гэдгийг хэллээ. Тэгвэл "Ногоон автобус"-ны хэрэгт "Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, тус хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх нарыг цагдан хориод байгаа билээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тоглоомын газар(66.181.177.222) 2023 оны 10 сарын 25

Захиалгаар ажилдгаа хэзээ болих вэ? Хэргийн эзэд нь сонгууль өнгөртөл чөлөөтэй явах юмуу? Ингэж ч ажиллах гэж дээ, гутамшиг

1  |  0
1(103.168.34.14) 2023 оны 10 сарын 25

mordogchuu?

1  |  0
Зочин(66.181.161.157) 2023 оны 10 сарын 26

Яагаад татахгүй байгаан? Ногоон автус сувинер үү? 130 тэрбум төгрөг нойлын цаас уу? Төрийн ажил гэдэг сандал суудлын наймаа юм уу?

2  |  0
Top