Урт цагааны барилгыг нурааж, дахин төлөвлөхөөр санал авч байна

2023 оны 11 сарын 03

НЗДТГ Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбай, барилгажилттай холбоотойгоор иргэдээс www.ulaanbaatar.mn цахим хуудсаар санал авч, асуудлыг шийдвэрлэдэг болох шийдлийг өнгөрсөн жилээс эхлүүлсэн.

Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Урт цагааны барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар иргэдээс санал авч эхэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:

-Их тойруу дотор буюу нягтаршил ихтэй байршилд шинээр 1500 орчим барилга барихаар барилгын зөвшөөрөл олгосон байна. Нийслэлээс нягтаршлыг багасгах бодлого баримталж байгаа бөгөөд Урт цагааны барилгыг нурааж, өндөр барилга барих нь дэвшүүлж байгаа бодлоготойгоо нийцэхгүй. Иймээс Урт цагааны 8000 ам метр талбай бүхий барилгыг буулгаж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар нийслэлийн иргэдээс санал авч байна. Иргэд www.ulaanbaatar.mn цахим хуудасны “Санал асуулга” цэсээр нэвтэрч “Дан” систем болон гар утсаараа долоо хоногийн хугацаанд санал өгөх боломжтой хэмээлээ.

Мөн цаашид Улаанбаатар хотын төлөвлөлтийн алдааг засах, түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, хотын дүрэм, стандартын талаар нийслэлийн иргэдээс тогтмол санал авдаг болно гэдгийг онцлов.  

Урт цагааны барилгын түрээслэгчид шүүх дээр маргаан үүсгэж, 2020 оноос  хойш түрээсийн төлбөрөө төлөөгүй байна. Мөн энэ барилгад хууль бусаар алт хайлуулах, химийн хортой бодис ашиглах зэрэг зөрчил илэрч байгаа тул цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүсэлт илгээжээ. Түүнчлэн түрээслэгчдэд аравдугаар сарын 10-ны дотор барилгыг чөлөөлж өгөх мэдэгдлийг хүргүүлсэн ч өнөөг хүртэл суллаагүй байгаа юм.

Түрээслэгч нар “Гурван жил усгүй байгаа хэр нь бид өмнө нь төлж байсан түрээсийн төлбөрөө төлсөөр байгаа. Энд 30 түрээслэгч байгаа гэдэг ч давхар түрээслэгч нарыг оруулахаар 300-400 хүн бий. Сард нэг хүний 200 мянган төгрөг төлдөг” гэдгийг хэлж байлаа.

2011-2019 оны хооронд мэргэжлийн байгууллагууд Урт цагааны барилга нь холбогдох хууль тогтоомж, стандарт, норм дүрмийг зөрчсөн нь болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол гарсан үед иргэдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд ихээхэн хэмжээний хохирол учирч болох эрсдэлтэй гэж найман удаагийн дүгнэлт гарсан байдаг. Харин одоо маш аюултай нөхцөл байдал үүсээд байгаа юм. “Алаг даага” ХХК болон нэр бүхий 10 хуулийн этгээдийн нэхэмжлэлтэй шүүх хурлыг нэхэмжлэгч талаас удаа дараа хүсэлт гаргаж хойшлуулсаар байгаа бөгөөд анхан шатны шүүх хурал өнөө хэр болоогүй байна. Нэхэмжлэгч талаас эмнэлгийн магадалгаагаар хойшлуулах, өмгөөлөгчөө солих хүсэлт өгөх, хурал давхцах,  өмгөөлөгч хэргийн материалтай танилцах зэрэг шалтгаанаар шүүх хурлыг 10 гаруй удаа хойшлуулжээ.

Ташрамд дурдахад, Урт цагааны барилгын зургийг 1959-1960 онд тухайн үеийн Барилгын зураг төслийн хүрээлэн хийж, 1960-1962 онд Хятадын барилгачид барьж, худалдаа үйлчилгээний зорилгоор байгуулж байжээ.

Та дараах https://vote.ulaanbaatar.mn/home холбоосоор нэвтэрч, Урт цагааны барилгын дахин төлөвлөлтөд саналаа өгөөрэй.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.179.25.60) 2023 оны 11 сарын 05

Хурдан буулгаач. Одоо жорлонгүй УБын ганц жорлонмболоод байна шүү. Буулгана гээд хэдэн жил болов? Баруун захын ганц блок буулгаад л 3 жил гарлаа.

0  |  0
иргэн(202.9.46.212) 2023 оны 11 сарын 04

уртцагаан чинь жорлон болсон газар. ....барилга нь төрийн өмч учир шууд түрээд нураа, асуугаад байх шаардлагагүй. аль эрт, Батүүлийн үед нураах байсанюм.

0  |  0
Зочин(202.179.25.149) 2023 оны 11 сарын 04

Ty Би яг үнэн юм бичихийг бодлоо. Урт цагаан чинь хотын төв хэсэг. ЭНд зураг төслийн дагуу сайхан үзэмж төгс барилга байгууламж, цэцэрлэг байгуулж болдоггүй юм бэ. Үүгээр өнгөрөхөөд ийм л зүйл боддог. Граж нураахдаа хатуу сайн хандсан. Хааяаа хатуу байх нь зөв шүү дээ. Наад муухай илжирсэн байшингаа нураагаач ээ. Харин оронд нь баоьсан барилгад тэдэнд байр сав өг. гэхдээ хучин шигээ заваарсаад байвал бүү өг. Орчин үеээ дагасан хөгжсэн аж ахуйн нэгжид нь өрөө байрыг хямд үнээр өг. Төрд зүгээр юм бгнб гэж байхгүй. Наад эрлийз хурдийз нөхдүүд өөрсдөө давхар түрээсэлдэг учир ийм балай юм яриад ба

0  |  0
Иргэн(64.46.25.216) 2023 оны 11 сарын 04

Нурааж ногоон байгууламж болгох.

0  |  0
Түвшинжаргал(66.181.161.151) 2023 оны 11 сарын 03

Ногоон байгууламж

1  |  0
иргэн(202.126.90.44) 2023 оны 11 сарын 03

Шаал худлааш дээ. Хэзээ тэгж санал авч байлаа даа. Нэг нь санал авч байна хэмээн хуурч, нөгөө нь саналаа өгч байна хэмээн хууртагдаж байхын хэрэг байхгүй ээ..

0  |  0
ЭХ орон газар шороо (66.181.161.188) 2023 оны 11 сарын 03

нурааж ХОТЫН төвдөө БИТҮҮ худалдааны төв кино театр барих нь зүйтэй

0  |  1
S(66.181.176.144) 2023 оны 11 сарын 03

SEXSSDI80955877

0  |  0
Batbaatar (66.181.176.72) 2023 оны 11 сарын 03

Нураасан дээр дээ зогсоол болгий

2  |  0
Top