Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Урт цагааны барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар арваннэгдүгээр сарын 3-наас иргэдээс санал авч эхэлсэн. Одоогийн байдлаар 2777 хүн саналаа өгснөөс 2658 нь буюу 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн бол үлдсэн нь дахин төлөвлөж барилга барих санал өгчээ.
Иргэд та бүхэн www.ulaanbaatar.mn цахим хуудасны “Санал асуулга” цэсээр болон https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар нэвтэрч “Дан” систем болон гар утасныхаа дугаараар холбогдон арваннэгдүгээр сарын 10-ныг дуустал санал өгөх боломжтой. Цаашид Улаанбаатар хотын төлөвлөлтийн алдааг засах, түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, Хотын дүрэм, стандартын талаар нийслэлийн иргэдээс тогтмол санал авдаг болох юм.
Ташрамд дурдахад, мэргэжлийн байгууллагууд Урт цагааны барилга нь холбогдох хууль тогтоомж, стандарт, норм дүрмийг зөрчсөн нь болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол гарсан үед иргэдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд ихээхэн хэмжээний хохирол учирч болох эрсдэлтэй гэж 2011-2019 оны хооронд найман удаагийн дүгнэлт гаргасан байдаг.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 7 )
Ногоон байгууламж
Nuraah shaardlaggui
Сургууль баривал зүгээр биш үүдэ. Сайхан ногоон орчинтой
Цэцэрлэгт хүрээлэн
Хотын захад бол хэдпэн жилдээ дүүрчээ. Улсын нийлэлийн төд байгаа балгас болсон муухай барилгыг нураагаач ээ. тэр цэцэрлэгт хүрээн барих нь юу юм бэ. АХарин үйлчилгээний төвийн зориулалттай одоо цаг үед тохирсон 5- аас ихгүй давхар сайхан барилга барьчих. тэгээд Урт цагаан” холбоо гэгчид анха хэдэн өрөөтэй байсан юм тэр хирээр тоогий нь гаргаад өрөөнүүд хямд түрээслэчих. Холбоо түүнийгээ эдэндээ хэрхэн давхар түрээслэх нь өөрсдийн эхэрэг. гэхдээ 100 айл, Урт цагааны гуддамж тэр чигтээ хятад айлуу байсан. Одоо тэдний хүүхэдэх, хүүхдийн хүүхдүүд наад дотор чинь ихнх нь байгаа байх.
Tsementen oi, tugjrel hoer hangalttai. Zogsooltoi nogoon baiguulamj ni deer bizee
Tsementen oi, tugjrel hoer hangalttai. Zogsooltoi nogoon baiguulamj ni deer bizee