Монголбанк аравдугаар сарын байдлаар 14.2 тонн үнэт металл худалдан авав

2023 оны 11 сарын 08

Монголбанк 2023 оны аравдугаар сард 867.6 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.2 тонн үнэт металл худалдан аваад байна.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,739.4 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 840.3 кг үнэт металл тус тус худалдан авав.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2023 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ  211,513.01 төгрөг байв. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top