Иргэдийн 96 хувь нь Урт цагааны барилгыг буулгахыг дэмжжээ

2023 оны 11 сарын 10

Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу Урт цагааны барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар арваннэгдүгээр сарын 3-10-ны хооронд иргэдээс санал авлаа.

Иргэдийн саналыг www.ulaanbaatar.mn цахим хуудасны “Санал асуулга” цэсээр болон https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар авсан юм. Санал асуулгад  3564 хүн оролцсоноос 3419 буюу 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн. Үлдсэн 145 хүн буюу дөрвөн хувь нь дахин төлөвлөж барилга барих санал өгчээ. Иргэдийн саналыг үндэслэн, Урт цагааны барилгыг буулгаж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах асуудлыг НИТХ-д хэлэлцүүлэхээр өргөн барих юм.

Мэргэжлийн байгууллагуудын зүгээс Урт цагааны барилгыг болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол гарсан үед иргэдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд ихээхэн хэмжээний хохирол учруулах эрсдэлтэй гэж үзэн, 2011-2019 оны хооронд найман удаагийн дүгнэлт гаргасан байдаг. Иймд “Урт цагаан” үйлчилгээний төвийн нэгдүгээр корпус буюу спорт заал талаас нь нурааж эхэлсэн.  Мөн тус төвд түрээсийн гэрээгээр албан ёсоор үйл ажиллагаа явуулж байсан 25 этгээд дөрвөн жилийн турш түрээсийн төлбөрөө төлөөгүйн дээр иргэдэд дамжуулан түрээсэлсэн зөрчил гаргасан юм.

Цаашид Улаанбаатар хотын төлөвлөлтийн алдааг засах, түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, Хотын дүрэм, стандартын талаар нийслэлийн иргэдээс тогтмол санал авдаг болно.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.40.19) 2023 оны 11 сарын 11

4 н жил түрээсээ төлөөгүй гэдэг нь юу ч гэсэн утгатайм бган. Төлбөр тооцоог нь хянадаг байгуулга байдаг л баймаар да. Хэн 1 хүн , айл байрны мөнгөө төлөхгүй 4 н жил болсон гэж бху ухаан санаанд багтахгүйм. Дунд доод шатны хүмүүс ажилдаа дэндүү хариуцлагагүй хайнга хандаад бдаг бгаа ш дэ. Мөнгийнь төлүүлээд буулга . Хогийн цэг шиг болсийн билээ.

0  |  0
зочин(46.242.32.206) 2023 оны 11 сарын 10

өөрсдөө тордохгүй мөнгийг нь авч идчихээд буулгуулахгүй гэдэг нь нөхөн төлбөр авах гэж үхэлдэж байгаагийн шинж

0  |  0
nuraaj haya(66.181.188.249) 2023 оны 11 сарын 10

harin tsetserlegt hvreelen barisan deer shuu. hvmvvs amarch gadaa suuj hvvhed togloj hogshid narlah goy saihan tohijuulah estoi shuu.

1  |  0
zochin(98.214.171.138) 2023 оны 11 сарын 10

jinxene Balgas

1  |  0
zochin(98.214.171.138) 2023 оны 11 сарын 10

jinxene Balgas

1  |  0
Top