М.Бямбадулам: 2024 оноос 5 жил буюу 60 сарын цалингийн дунджаас тэтгэврийг бодно

Автор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 14

2024 оны нэгдүгээр сарын 01-ээс хэрэгжиж эхлэх тэтгэвэр өөрчлөн тогтоохтой холбоотой асуудлаар НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт судалгааны газрын мэргэжилтэн М.Бямбадуламтай ярилцлаа.


-Ирэх оны нэгдүгээр сарын 01-ээс эхлэн 5 жилийн дундаж цалингаас тэтгэвэр тогтоодог болох нь. Өмнө нь 6, 7 жилийн дундаж цалингаас тэтгэврээ тогтоолгосон хүмүүсийн тэтгэврийг өөрчлөх үү. Тэтгэвэр өөрчлүүлэх хүсэлтийг хэн гаргах вэ?

-2024 оноос эхлэн 5 жилийн буюу 60 сарын цалингийн дунджаас тэтгэврийг бодно. Өмнө нь нь 6, 7 жилийн цалингийн дунджаас тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг өөрсдийн хүсэлтийг нь үндэслэн 5 жилийн цалингийн дунджаас өөрчлөн тогтоох зохицуулалт хуульд орсон.

Зөвхөн 2019-2023 онд тэтгэврээ 6 эсхүл 7 жилийн дундаж цалин хөлсөөр тогтоолгосон тэтгэвэр авагчид хүсэлтээ гаргана. Цалингүйгээр эсхүл 60 сараас цөөн сарын дундаж цалингаас тэтгэврээ тогтоолгосон тэтгэвэр авагчид хамаарахгүй.

-Тэтгэвэр тогтоолгосон 6 эсхүл 7 жилийн цалин хөлсөө 5 жилийн дундаж цалингаар өөрчлүүлэх хүсэлтээ заавал цахимаар гаргах уу?

-Тэтгэвэр авагчдын цагийг хэмнэх, тэтгэврийн үйлчилгээг танд чирэгдэлгүй хүргэх зорилгоор тэтгэврээ өөрчлүүлэх хүсэлтийг цахимаар гаргахыг танд санал болгож байгаа. Хэрэв та хүсвэл өөрийн харьяа аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст очиж хүсэлтээ бичгээр гаргаж болно.

Тэтгэвэр авагч нь 2023 арванхоёрдугаар 28-ны өдрөөс өмнө хүсэлтээ гаргавал 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс, мөн тухайн сарын 15-ны өдрөөс өмнө гаргавал уг сарын 01-ний өдрөөс, 15-ны өдрөөс хойш гаргавал дараа сарын 01-ний өдрөөс өөрчлөгдсөн тэтгэврийг олгоно.

-Тэтгэврээ 5 жилийн дундаж цалин хөлсөөр өөрчлөхөд 2023 оны долоодугаар сарын 1-ний өдөр олгосон тэтгэврийн нэмэгдлийг тооцох уу?

-2023 оны долоодугаар 01-ний өдрөөс өмнө тэтгэвэр тогтоолгосон бол дараалсан 5 жилийн цалинг Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан итгэлцүүрээр өсгөн бодогдсон тэтгэврийг Засгийн газрын 239 дүгээр тогтоолын дагуу 10 хувиар нэмэгдүүлж олгоно.

-2023 оны долоодугаар 01-ний өдрөөс хойш тэтгэвэр тогтоолгосон хүн 5 жилийн дундаж цалингаас тэтгэврээ өөрчлүүлж байгаа тохиолдолд тэтгэврийн нэмэгдлийг яаж олгох вэ. Тэтгэврийг 5 жилийн дундаж цалингаар өөрчлөхөд буурвал яах вэ?

-2023 оны долоодугаар 01-ний өдрөөс хойш шинээр тэтгэвэр тогтоолгосон бол таны хүсэлтийг үндэслэн өөрийн сонгосон дараалсан 5 жилийн сар бүрийн цалинг итгэлцүүрээр өсгөн өөрчлөн тогтооно. Харин Засгийн газрын 2023 оны 239 дүгээр тогтоолын дагуу 10 хувийн нэмэгдэлд хамаарагдахгүй болно. Тэтгэврийг 5 жилийн дундаж цалингаар өөрчлөхөд тэтгэврийн хэмжээ нь 2023 оны 12 дугаар сарын тэтгэврээс буурахаар бол тэтгэврийг бууруулахгүйгээр өмнө нь олгож байсан хэмжээгээр олгоно.

-5 жилийн дундаж цалин хөлснөөс өөрчлөн тогтоолгосон тохиолдолд зөрүүг нөхөж олгох уу?

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ын 29 дүгээр зүйлийн 29.3-т тэтгэврээ 5 жилийн дундаж цалингаас өөрчлөн тогтоолгосон тэтгэвэр авагчид тэтгэврийн зөрүүг олгохгүй болно.

-Өндөр насны тэтгэвэр тогтоолгосноос хойш хугацаанд албан журмын даатгалд хамрагдаж нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан 5 жилийн цалин хөлснөөс одоо авч байгаа тэтгэврээ өөрчлөн тогтоолгож болох уу?

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд зааснаар тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгосноос хойш албан журмын даатгалд хамрагдаж шимтгэл төлж ажилласан хугацааны цалин хөлсөөр тэтгэврээ өөрчлөн тогтоолгох хуулийн зохицуулалт байхгүй. Харин дээрх хуульд зааснаар тэтгэвэр тогтоолгосноос хойш шимтгэл төлж ажилласан тохиолдолд тэтгэвэр авагчийн анх тэтгэвэр тогтоолгосон цалин хөлснөөс 1 жил тутам 1.5 хувь, сар тутам 0.125 хувиар авч байгаа тэтгэврийг нь нэмэгдүүлдэг болно.

-Тэгвэл малчны нөхцөлөөр өндөр насны тэтгэврээ тогтоолгосон иргэд одоо 5 жилийн дундаж цалин хөлсөөр тэтгэврээ өөрчлөн тогтоолгож болох уу?

-Малчин тэтгэвэр авагч нь тэтгэвэр тогтоолгосон 7 жилийн дундаж цалин хөлснөөс өөрт аль өндөр 5 жилийн дундаж цалин хөлсөө сонгон тэтгэврээ өөрчлөн тогтоолгож болно. Хүсэлтээ өөрийн харьяа аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст очиж цахимаар болон бичгээр гаргана.

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.180.12) 2023 оны 12 сарын 28

За даа хөөрхий бага цалинтай суис гэх мэт сургуулийн багш хэдээр гарах бол....маш бага ичмээр цалингаар олон жил ажилсан бол ш дээ

0  |  0
bi(66.181.178.195) 2023 оны 12 сарын 18

sain duriin daatgal tulj байсан хүнийх хамаарах уу

0  |  0
Ж Мөнхбат(66.181.161.222) 2023 оны 12 сарын 18

Цэргиин байгуулгад 20жил ажилсан бол...яаж...

0  |  0
Рэнцэнсамбуу(66.181.160.4) 2023 оны 12 сарын 17

Пүрэвдорж гишүүндээ хөгшчүүд баярлалаа гэж хэлье дэмжинэ дээ

3  |  0
Хулан (103.212.119.37) 2023 оны 12 сарын 16

Хувь тэнцүүлсэн хүмүүсээс ялгаагүйд

0  |  0
Хулан(103.212.119.37) 2023 оны 12 сарын 16

Сайн бна уу. Тухайн үед ажиллаж байгаад эрүүл мэнд муудсанаас болоод ажлаас гарч группт ороод нийгмийн даатгалаа багаар ч болов сайн дураар төлсөн хүнд тэтгэвэрт орсон хүн мөнгөө багаар төлсөн гээд 7 жилээртооцоход нэмэгдсэнгүй хохирох юм. 1991 оноос төрийн ажил хийж бгаад эрүүл мэнд муудаж тархины хавдар туссан хүн. Ийм хүмүүс хохирч байна

0  |  0
Нараа(202.55.188.105) 2023 оны 12 сарын 18

5 жилийн итгэлцүүрээр бодоод гарсан тэтгэврээ 10%-иар нэмэгдүүлнэ гэж ойлголоо

1  |  0
Дагва-Очир Шар булга(103.140.10.219) 2023 оны 12 сарын 18

5 жилийн цалингийн хөлсөөр тэтгэвэр тогтоолгох гэж бодож байна тэгж бодуулмаар байна

2  |  0
Zochin (66.181.189.65) 2023 оны 12 сарын 14

Ali 7-nd Xuselt gargasan bodoogui l baina lee. Jooxon ch gesen nemegdene gej bodoj baigaa shuu

0  |  0
Top