Ц.Ганцэцэг: Ирэх 2024 оноос 60 сарын цалингийн дундажаар тэтгэврийг тогтооно

2023 оны 09 сарын 21

Ирэх 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх “Нийгмийн даатгалын багц хууль”-ийн шинэчилсэн найруулгын тухай Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан үүргийг Түр орлон гүйцэтгэгч Ц.Ганцэцэгтэй ярилцлаа.


-Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгыг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөнө. Багц хуулийн шинэчлэлийн үндсэн агуулгын талаар ярилцъя?

-Анх 1994 онд “Нийгмийн даатгалын багц хууль”-ийг УИХ-аас батлан 1995 оноос эхлэн мөрдөж байна. Энэхүү хуулиар даатгуулагч бүр хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоосоо тодорхой хувь хэмжээгээр шимтгэл төлж, сан бүрдүүлэх, нийгмийн шинжтэй эрсдэл (өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, хүүхэд төрүүлэх, ажилгүй болох, нас барах)-д өртөх үедээ уг сангаас төлсөн шимтгэл, авч байсан цалин хөлстэйгээ уялдаатай тэтгэвэр, тэтгэмж авах агуулга бүхий нийгмийн даатгалын тогтолцоог шинээр бүрдүүлсэн нь нийгмийн хамгааллын салбарт хийгдсэн томоохон шинэчлэлийн нэг болсон. Өнөөдрийн байдлаар 55.4 мянган ажил олгогч, 1 303.5 мянган хүн нийгмийн даатгалд даатгуулж, санд 4.175.2 тэрбум.төгрөгийн орлого төвлөрч, жилд дунджаар давхардсан тоогоор 761.2 мянган хүний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрт 4152.7 тэрбум төгрөг олгож байна. “Нийгмийн даатгалын тухай хууль” батлагдсанаас хойш нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, шимтгэлийн хувь хэмжээг өөрчлөх, нийгмийн даатгалын удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох зэрэг ажил олгогчид, даатгуулагчид, нийгмийн даатгалын үйлчилгээ авагчдад чиглэсэн 31 удаа нэмэлт, өөрчлөлт орсон.

Хүн амын насжилттай уялдуулан сангуудын зөв менежментийг хэрэгжүүлэх, зарим салбарын хууль тогтоомжид нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр тогтоох харилцааг зохицуулж байгааг хууль эрхзүйн нэг орчинд оруулах, хөдөлмөрийн харилцааны хэв шинж өөрчлөгдөж байгаатай холбогдуулан нийгмийн даатгалын хамрах хүрээ, тухайлбал, хүн амын онцлог бүлэг болох малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх, шимтгэл ногдуулан төлөх орлогын бүрэлдэхүүнийг нарийвчлан тодорхойлох, нийгмийн даатгалын үйлчилгээг бүрэн цахимжуулах, засаглалыг сайжруулах, тэтгэврийн хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжих, нийгмийн даатгалын сангийн ирээдүйн алдагдлыг бууруулах, нэрийн дансны хийсвэр бүртгэлийг мөнгөжүүлж бодит хуримтлалыг эхлүүлэх зэрэг үндэслэл шаардлагааар Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан.

-Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчлэлийн гол гол зохицуулалтуудаас мэдээлэл өгнө үү.

-Нийгмийн даатгалын харилцааг салбарын олон хуулиудаар зохицуулж байгааг өөрчилж, зөвхөн нийгмийн даатгалын хууль тогтоомжоор зохицуулахаар боллоо. Шинэчлэлийн үндсэн үзэл баримтлал нь хуваарилалтын зарчмаас хуримтлалын тогтолцоонд үе шаттайгаар шилжих явдал гэж ойлгож байгаа. Тухайлбал, даатгуулагчийн нэрийн дансны хийсвэр бичилтийг үе шаттайгаар мөнгөжүүлж, даатгуулагч өөрийн мөнгийг санхүүгийн хэрэгсэлд оруулах сонголтоо хийх, мөнгөжүүлсэн орлогыг нь өвлүүлэх, Хуримтлалын нэгдсан сангийн тухай хуулийн хүрээнд мөнгөжүүлсэн орлогоо эрүүл мэнд, боловсрол, орон сууцны ипотекийн санхүүжилтэд ашиглах эрхзүйн орчныг бүрдүүллээ. Түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах орлогын бүрэлдэхүүнийг нарийвчлан тодорхойлох, сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн найдвартай хэрэгсэлд оруулж өсгөн нэмэгдүүлэх, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэд эрсдэлийн удирдлага, актуар тооцоолол хийх, хөрөнгө оруулалт, аудитын орон тооны бус Мэргэжлийн хороод ажиллах, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг санхүүгийн хэрэгсэлд оруулах үйл ажиллагаанд Олон нийтийн хяналтын зөвлөл хяналт тавих, мэргэжил аргазүйгээр хангах, мэдээллийн нэгдсэн цахим сантай болсноор нийгмийн даатгалын үйлчилгээ бүрэн цахимжих зэрэг асуудлуудыг хуульчилсан.

-Нийгмийн даатгалын хамралт сайжирах уу?

-Хуульд нийгмийн даатгалын хамрах хүрээг даатгалын төрөл бүрээр нарийвчлан тодорхойлсон. Тухайлбал, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан нийгмийн даатгалын бүх төрөлд, хүүхдээ асарч байгаа эх зөвхөн тэтгэврийн, тэтгэмжийн даатгалд, үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан тэтгэвэр авагч зөвхөн тэтгэврийн даатгалд, ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээгээр гээр ажиллаж байгаа ажилтан зөвхөн тэтгэвэр, тэтгэмжийн даатгалд, ажил хөдөлмөр эрхэлж байгаа ахмад настан тэтгэврийн, тэтгэмжийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд, үүнээс тэтгэврийн даатгалд даатгуулах эсэхээ өөрөө сонгох боломжтой гэх зэргээр нарийвчлан тодорхойлсон.

-Зарим иргэний шимтгэлийг төрөөс төлөх зохицуулалт орсон. Энэ талаар тодорхой тайлбар өгнө үү.

-Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа сайн дураар даатгуулагч эх/эцэг/-ийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг төр хариуцаж улсын төсвөөс сар бүр төлөхөөр болж байна. Мөн сайн дураар даатгуулагч малчин, туслах малчны тав хүртэлх жилийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр хариуцан улсын төсвөөс төлнө. Эдгээр иргэдийн шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон улсын төсвөөс нийгмийн даатгалын санд төлөх юм. Жишээ нь, малчин 18 жил сайн дураар даатгуулж шимтгэлээ төлсөн бол түүний хоёр жилийн төлөх шимтгэлийн 50 хувийг төрөөс төлнө гэсэн үг л дээ. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалд сайн дураар даатгуулж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эх/эцэг, малчдыг урамшуулж ирээдүйд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах, нийгмийн баталгааг нь хангах нөхцөл бүрдэж байгаа юм.

-Нэрийн дансны орлогыг мөнгөжүүлэх, даатгуулагч өөрт хэрэгцээтэй зүйлд зарцуулах, өвлүүлэх талаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд зохицуулалт орсон байна. Энэ талаар ярилцъя.

-2022 оны байдлаар 1.5 сая даатгуулагч “тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн данс” нээлгэж, төлсөн шимтгэл, хүүгийн хэмжээ (нийт дүнгээр 27.3 их наяд.төг)-г хийсвэрээр бүртгэн дүнг даатгуулагчдад жил бүр мэдээлж байна. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн тавдугаар зүйлийн 5.1.4-т тэтгэврийн хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоонд шилжих бодлогод тулгуурласан байхаар нийгмийн даатгалын зарчмыг тодорхойлсон. Энэ зарчмын хүрээнд даатгуулагчийн нэрийн дансанд бүртгэсэн орлогыг үе шаттайгаар мөнгөжүүлэх зохицуулалт орсон. Одоогийн хуваарилалтын тогтолцоо нь шимтгэл төлөгчдийн төлсөн шимтгэлээс сан бүрдэж, эргээд уг сангаас тэтгэвэрт зарцуулж байгаа. Хуваарилалтаас хуримтлалын тогтолцоонд шилжих зорилгоор 2024 оноос эхлэн нэрийн дансны орлогыг Ирээдүйн өв сангийн тухай хуульд зааснаар улсын төсөвт шилжүүлэх орлогоос болон улсын төсвөөс мөнгөжүүлэх, мөнгөжүүлсэн хөрөнгийг тэтгэврийн нөөц санд байршуулах, тэтгэврийн нөөц санг тэтгэврийн даатгалд ажил олгогч, даатгуулагчийн төлж байгаа хоёр хувийн шимтгэлийн болон дээр дурдсан мөнгөжүүлсэн орлогоос бүрдүүлэхээр заасан. Энэхүү мөнгөжүүлсэн орлогыг даатгуулагч бүрээр бүртгэж, даатгуулагчийн саналыг харгалзан санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж өсгөх, эсхүл даатгуулагч эрүүл мэнд, боловсрол, орон сууцны ипотекийн санхүүжилтдээ зарцуулах нөхцөл бүрдэж байгаа. Мөн даатгуулагч нас барвал түүний мөнгөжүүлсэн орлогыг хууль ёсны өв залгамжлагчид нь өвлүүлэх юм. Эдгээр зохицуулалт 2030 оноос хэрэгжиж эхэлнэ.

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулиар ямар өөрчлөлтүүд орсон бэ?

-Тэтгэврийн тогтолцоонд өөрчлөлторж байгаа. Өөрөөр хэлбэл, олон давхаргад тэтгэврийн тогтолцоонд шилжинэ. Даатгуулагч одоогийн тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авахаас гадна Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуульд зааснаар нэмэлт тэтгэвэр авах боломж бүрдэж байна.

-Өндөр насны тэтгэврийн нас хэвээрээ юу. Тэтгэвэр бодох аргачлал, хувь хэмжээнд өөрчлөлт орсон уу. Таван жилийн дундаж цалингаас тэтгэвэр тогтоодог болох нь. Урд нь 6, 7 жилийн дундаж цалингаас бодуулсан хүмүүсийн тэтгэврийг өөрчлөх үү?

-Өндөр насны тэтгэврийн нас хэвээрээ. Олон жил шимтгэл төлж ажилласан даатгуулагч эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрээд өөрийн хүсэлтээр тэтгэвэр тогтоолгож болно. Эсхүл цаашид ажиллах сонирхолтой хүмүүс төрсөн ондоо харгалзах насандаа хүрээд тэтгэвэр тогтоолгож болно. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн насны хувьд ямар нэг өөрчлөлт ороогүй. Тэтгэвэр бодох аргачлалын хувьд цалинд үндэслэсэн, нэрийн дансны аргаар гэсэн одоогийн аргачлал хэвээр байна. Тухайлбал, 1960 он ба түүнэээс өмнө төрсөн даатгуулагч таван жилийн дундаж цалингаас, 1979 он ба түүнээс хойш төрсөн даатгуулагч нэрийн дансны аргаар тэтгэврээ бодуулна. Харин 1960-1979 оны хооронд төрсөн даатгуулагч энэ хоёр аргын аль нэгийг сонгох боломжтой. 2024 оноос эхлэн таван жилийн буюу 60 сарын цалингийн дунджаас тэтгэврийг бодно. Өмнө нь нь 6, 7 жилийн цалингийн дунджаас тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг хүсэлтийг нь үндэслээд таван жилийн цалингийн дунджаас өөрчлөн тогтоох зохицуулалт хуульд орсон байгаа.

-Тэтгэвэр бодох итгэлцүүрийг Засгийн газар шинэчлэн тогтоохоор заасан байна. Итгэлцүүрийг хэрхэн яаж хэрэглэх вэ?

-Итгэлцүүр гэдэг нь өмнөх үеийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлох зорилгоор тогтоосон тоон илэрхийлэл юм. Итгэлцүүрийг Засгийн газраас жил бүрийн наймдугаар сарын 1-ний дотор шинэчлэн тогтоож, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх, шинээр тэтгэвэр тогтоолгох иргэдийн цалин хөлсөнд хэрэглэхээр хуульчилсан. Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолоор есөн жилийн дараа тэтгэвэр бодох цалинд хэрэглэх итгэлцүүрийг 2022 он суурьтайгаар шинэчлэн тогтоож, уг итгэлцүүрийг баримтлан нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийг шинэчлэн бодсон.

-Тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан жил бүр нэмэгдүүлэхээр заасан байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү.

-Тийм ээ. Хуульд зааснаар тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулан жил бүриййн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ. Засгийн газрын 2023 оны 239 дүгээр тогтоолоор нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа болон цэргийн алба хаагчийн тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан 10 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсний дагуу долоодугаар сарын 1-нээс нэмэгдсэн тэтгэврийг олгож байна. Эдгээр арга хэмжээний дүнд бүрэн тэтгэврийн доод хэмжээ 550.0 мян.төг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 440.0 мян.төг, дундаж тэтгэвэр 685.6 мян.төгрөгт хүрч, тэтгэвэр дунджаар 24 орчим хувиар нэмэгдсэн.

-Тэтгэврийг өвлүүлэх талаар хуульд тусгагдсан байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү.

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд “Өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалт” гэсэн шинэ зүйл нэмэгдсэн. Энэ зохицуулалтын дагуу Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гэрлэлтээ бүртгүүлж, 20 ба түүнээс дээш жил хамт амьдарсан өндөр насны тэтгэвэр авагчийн өндөр насны тэтгэвэр авагч эхнэр/нөхөр нас барсан тохиолдолд нас барсан эхнэр/нөхрийн авч байсан тэтгэврийн 20 хувиар тооцон эхнэр/нөхрийнх нь тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхээр заасан. Энэ харилцаа нь тэтгэврийг өвлүүлэх агуулгатай юм.

-Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох нь хэвээрээ юу?

-Одоогийн хууль тогтоомжоор өндөр насны тэтгэвэрт эрт гарах зохицуулалтууд байдаг. Тухайлбал, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл (газрын доор, хортой, халуун, хүнд)-д ажилласан, олон хүүхэд төрүүлж, өсгөсөн, мэргэжлийн урлагийн байгууллагад ажилласан, малчнаар ажилласан зэрэг. Өөрөөр хэлбэл, хуулиар тогтоосон эдгээр нөхцөлийг хангаж байгаа даатгуулагч 60/55 насанд хүрэхгүйгээр насны хувьд 5-10 жилийн өмнө өндөр насны тэтгэвэр тогтоолгох зохицуулалт хэвээрээ, өөрчлөлт ороогүй гэж ойлгож болно.

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуульд орсон гол гол шинэчлэлийн асуудлуудын талаар ярилцъя?

-Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тэтгэвэр, тэтгэмжийн харилцааг зохицуулж байгаа бол ирэх оноос тэтгэврийн харилцааг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулиар, богино хугацаатай тэтгэмжүүдийн харилцааг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулиар зохицуулна. Энэ хуулиар тэтгэмжийн болон ажилгүйдлийн даатгалын сангаас үзүүлэх үйлчилгээ, даатгуулагч тэтгэмж авах нөцөл, тэтгэмжийн хэмжээ, олгох хугацаа зэрэг нарийвчилсан харилцааг зохицуулна. Хуулийн дагуу тэтгэмж олгоход баримтлах шимтгэл төлсөн байвал зохих хугацааны интервалыг сараар болгож, тэтгэмж бодох хувь хэмжээг нэмэгдүүлсэн тул даатгуулагчийн тэтгэмж авах нөхцөл сайжирна. Ингэснээрээ даатгуулагчийн гарт очих тэтгэмжийн хэмжээ нэмэгдэнэ, тухайлбал, ихэр хүүхэд төрүүлсэн даатгуулагч эхэд амаржсаны тэтгэмжийг 60 хоногоор бодож олгож байсан бол 20 хоногоор нэмэгдэж, 80 хоногийн хугацаанд олгоно, жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодох хугацаанд нийтээр тэмдэглэх баярын өдөр тохиосон бол уг өдрийг ажлын өдөртэй адилтган тооцно, хорт хавдар, сүрьеэгээр анх өвчилсөн, бөөрний хүнд хэлбэрийн дутагдал, эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн болон эрхтний донор даатгуулагчид ажлын 132 өдрийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж  олгоно. Түүнчлэн хуульд ажил олгогчийг дэмжсэн зохицуулалт орсон, даатгуулагчийг тогтвор суурьшилтай ажиллуулан гурван жил дараалан ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж гаргуулаагүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн ажил олгогчийн сүүлийн жилд төлсөн ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн 15 хувиар тооцож гурван жил тутамд шимтгэлийн хөнгөлөлт үзүүлнэ.

-Одоо Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд орсон гол гол шинэчлэлийн асуудлуудын талаар ярилцъя.

-Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагчид эрүүл мэндийн нөхөх сэргээлтийн үйлчилгээ үзүүлж, тэднийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлын үр дүнг сайжруулах, даатгуулагчид протез, ортопедийн зардлын төлбөрийг жишиг үнийг баримтлан гурван жил тутамд 100 хувиар тооцож олгох зэрэг асуудлууд тусгагдсан. Мөн ажил олгогчдыг дэмжих чиглэлээр ажил олгогч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлага, эрсдэл, хөдөлмөрийн нөхцөлөөс хамааралтайгаар ажлын байраар ялгаатай төлдөг болно. Ингэснээр ажил олгогчийн төлөх шимтгэлийн хэмжээ буурна, мөн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас төлбөр гаргуулаагүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, шинэ техник, технологи, инноваци нэвтрүүлэхэд хөрөнгө оруулалт хийсэн, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний үр дүнд үндэслэн ажлын байран дах эрсдэлийг арилгасан ажил олгогчийн сүүлийн жилд төлсөн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн 15 хүртэлх хувиар тооцож гурван жил тутамд шимтгэлийн хөнгөлөлт үзүүлнэ, ажил олгогч нь үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан хохирлоо арилгах, хэвийн үйл ажиллагаагаа сэргээх зорилгоор сул зогссон хугацааны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөнө.

-Нийгмийн даатгалын багц хууль 2024 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Нийгмийн даатгалын байгууллага бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулж байгаа ажлын талаар ярилцъя.

-Багц хуулийн хэрэгжилтийг төв, орон нутгийн нийгмийн даатгалын байгууллага, байцаагч, ажилтнууд эрхлэн гүйцэтгэнэ. Иймээс эхний ээлжинд энэ есдүгээр сард багтаагаад нийт ажилтнуудын сургалтыг тодорхой төлөвлөгөө, хуваарийн дагуу зохион байгуулж байна. Үүний тулд Нийгмийн даатгалын ерөнхий газар дээр зургаан баг бүхий сургагч багш нарыг бэлтгэсэн. Одоогийн байдлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох мэргэжилтнүүд, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн нийгмийн даатгалын газар, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба, долоон аймаг, нийслэлийн дөрвөн дүүргийн нийт 522 албан хаагч, байцаагч, үүнээс сумын 110 байцаагч сургалтад хамрагдаад байна. Мөн сургалтын хөтөлбөрийн дагуу тухайн аймаг, дүүргийн ажил олгогчдод багц хуулийн шинэчлэлийн агуулга, ялангуяа ажил олгогч, даатгуулагчдад чиглэсэн шинэ зохицуулалтын талаар тодорхой мэдээлэл өгч байна. Цаашид сургалтыг МАОЭНХ, МҮЭНХ, МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн багц хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой УИХ-ын НББХ, Засгийн газар, Засгийн газрын гишүүд хамтран, ХНХЯ, НДҮЗ, НДЕГ-ын батлах 59 дүрэм, журам, заавар байгаа. Эдгээр дүрэм, журам, зааврын төсөл дээр ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Мөн мэдээллийн технологийн чиглэлээр хуулийн өөрчлөлтүүдтэй холбоотой програм хангамжийг шинэчлэх, өөрчлөх ажлыг эхлүүлээд байна.

М.ЗУЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
LOAN OFFER(84.239.6.20) 2024 оны 06 сарын 20

Хувийн бизнесээ эхлүүлэхийн тулд танд зээл хэрэгтэй юу? Та орлого багатай тул орон нутгийн банк болон бусад санхүүгийн байгууллагаас зээл авахад хүндрэлтэй байна уу? 0.98% бага хүүтэй зээлийн хариулт энд байна. ACCOUNTOFFICIALCOOPERATION@PROTON.ME хаягаар бидэнтэй холбогдоно уу.

0  |  0
(217.148.141.180) 2024 оны 04 сарын 26

Та бөөрөө зармаар байна уу?\nТа санхүүгийн хямралын улмаас бөөрөө зарах боломж хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу? Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байгаа бол танд бөөрөө асар их үнээр 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх боломж байна. Фортис эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байна. Эмч ээ, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд тэд таны визний тодорхой хэсгийг хүртэл төлж, хагалгаанд орохын тулд визний төлбөрийг төлж, хагалгааны дараа шууд үлдэгдэл мөнгөө өгдөг. fortis.hospital.in@gmail.com

0  |  0
баяжих сайхан мэдээ(217.148.141.180) 2024 оны 04 сарын 25

Та бөөрөө зармаар байна уу?\nТа санхүүгийн хямралын улмаас бөөрөө зарах боломж хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу? Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байгаа бол танд бөөрөө асар их үнээр 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх боломж байна. Фортис эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байна. Эмч ээ, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд тэд таны визний тодорхой хэсгийг хүртэл төлж, хагалгаанд орохын тулд визний төлбөрийг төлж, хагалгааны дараа шууд үлдэгдэл мөнгөө өгдөг. fortis.hospital.in@gmail.com\n fo

0  |  0
сайн мэдээ (217.148.141.180) 2024 оны 04 сарын 14

Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална\n Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно\nТэр ч байтугай бид танд визээ хагалгаанд fortis.hospital.in@gmail.com

0  |  0
Иргэн(103.212.119.150) 2024 оны 02 сарын 10

Цалингийн хэдэн хувиар боддог вэ

0  |  0
Зочин(66.181.190.59) 2024 оны 04 сарын 03

Бага цалинтай байсан хүмүүс тэтгэвэрээ бодож үзхээр бүүр доошоо буучиж бна энэ 45% гэдэг шулааны системээ болиоч дээр нь НДГ гэдэг төрийг муухай болгосон дэндүү нүсэр хүнд суртлын үлгэр жишээ монгол даяар үүрэлсэн энэ бүтцээ татан буулга бүгдийг цахимд оруулаад энд зарж байгаа аймшгийн хөрөнгө мөнгийг тэтгэвэр нэмэгдүүлхэд зориулах ёстой

1  |  0
Ард иргэд(202.21.108.25) 2024 оны 02 сарын 06

Сайн дурын даатгал 70% тооцдог нь ялгаварлал биш үү. Ажилласан ч бай ажлаагүй ч бай даатгөл бүрэн төлж байвал болох бишүү. Ажил олдоогүй бол хүн биш хэрэг үү. Ард түмнийг ажидтай ажилгүйгээр ялгаварлан гадуурхаж хувиараа ажил эрхэлж өөрийгөө болгож улсап парамт үзүүлээгүй хөдөлмөрч нуруун дээр ачааг үүрэн даатгал төлж бгаа нар цөөхөн ажлын баыранд ар өврийн хаалгаар суусан нахөас доор цалинтай байж даатгал .7 хувмтай тэнцэх төлж бага тэтгэвэр авах ёстой гээд бгаа хэхэг үү.

1  |  0
Зочин(202.131.230.162) 2024 оны 03 сарын 06

Саяны тэтгэврийн зөрүүг арилгах арга хэмжээ жинхэнэ амьдрал буусан шудрага шийдвэр болсон. Маргааш тэнгэртээ халих ахмадууд маш баяртай хүлээж авсан шүү. Тэтгэвэр бол тухайн хүний насан туршдаа улсдаа хөдөлмөрлөсөн хөдөлмөрийн үр шимээ насныхаа эцэст хүртэж байгаа нэгэн төрлийн том урамшуулал. тиймээс тэтгэвэр тогтоолгох нь өөрөө маш шудрага байх хэрэгтэй. зах зээлийн гэгдэх 30 жилд ажил завсардсан, ажиллаж байсан байгууллага албан газар нь татан буугдсан зэргээс хохирсон хүмүүс маш их бий. Эдгээр хүмүүсийг судалгааг сайн гаргаж, нэг удааагийн ч гэсэн тусламж, дэмжлэг үзүүлэх нь шудрага болно

5  |  0
Bold(202.126.90.67) 2023 оны 09 сарын 22

Уурхайд ТОМ МАШИНЫ ЖОЛООЧ АЖИЛ ДЭЭРЭЭ Машиндаа засвар хийж ДОЛООВОР ХУРУУГАА ТАЙРУУЛСАН БАЙНА.ЯМАР ЗОХИЦУУЛАЛТ байхөв.

0  |  0
DR. ADITY (129.205.113.166) 2024 оны 01 сарын 10

Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн.\nОдоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/со

0  |  2
DR. ADITY (129.205.113.166) 2024 оны 01 сарын 10

Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн.\nОдоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/со

0  |  2
зочин(202.21.107.46) 2023 оны 09 сарын 22

Өмнө нь нь 6, 7 жилийн цалингийн дунджаас тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг хүсэлтийг нь үндэслээд таван жилийн цалингийн дунджаас өөрчлөн тогтоох зохицуулалт хуульд орсон байгаа гэжээ. Энэ нь хэзээнээс хэрэгжих вэ?\n

0  |  0
DR. ADITYA(197.211.58.199) 2024 оны 01 сарын 10

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар

0  |  2
DR. ADITYA(197.211.58.199) 2024 оны 01 сарын 10

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар

1  |  2
Болд(202.9.40.146) 2024 оны 12 сарын 01

Нэрийн дансны арга гэдэг нь ямар арга вэ.

1  |  0
Зочин(139.5.216.135) 2024 оны 11 сарын 14

Тэтгэвэр тогтоохдоо 5 жилээр тэтгэвэр тогтоовол тэтгэврийн зөрүү улам нэмэгдээд л байна. Иймд тэтгэвэр тогтоохдоо 2 үзүүлэлийг л баримтламаар байгаа юм. \n1. Улсад шимтгэл төлж тасралтгүй ажилласан жил.\n2. Төлсөн шимтгэлийн хэмжээ 2-оос хамааруулж тогтоовол арай бодитой болно доо.

4  |  0
Буянтогтох(103.212.119.107) 2024 оны 03 сарын 19

Ганц бие хүн үр хүүхдүүддээ тэтгэвэрээ үлдээж болох заалт орсийм болов уу

1  |  0
Я(66.181.185.210) 2023 оны 12 сарын 28

Хүүхэд иргэдээ ялгаварладаг..малчид хүн бусад иргэд хүн бишүү..20 жил амьдарсан нь хүн бусад нь юу дутуу гэж хасагдах юм...

2  |  0
Zochin(103.212.116.54) 2024 оны 01 сарын 19

Khuuli batlakh gj baikhdaa neekh syrtei 20 jil khamt amidarsan khymyyst uvlugdunu geed syrtei syrtei poprood bsan chin batlakh bolokhooroo byyr 2030 onoos geed maniusiigaa shilnii tsaanaas chikher doloolgood orkhison um bna.

1  |  0
Дэма(45.117.35.8) 2024 оны 03 сарын 02

4 хүүхэд төрүүлсэн ээж 50 настай тэтгэвэрт гардаг шиг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ,улсад ажиллаж бгаа ээж, аав 50 настай тэтгэвэрт гарч бгүй юу, нас ахих тусам нойргүй хонож, ядарч ажлын чадвараа алдаж байдаг гэдгийг мэдэхгүй л бна даа

3  |  0
Д.Халзан(202.179.25.146) 2024 оны 01 сарын 21

60 сар гэдэг чинь сүүлийн 5 жил өндөр цалинтай байсан дарга нар хувийн пүүс компани эзэдэд ашигтай,болохоос биш,насаараа ажиллаж он удаан жил хөдөлмөрлөсөн төрийн албан хаагч,багш эмч, нарт бага хэвээрээ тогтоогдоно гэсэн ойлголт шүү Он удаан жил тасралтгүй хөдөлмөрлөсөн хүмүүсээ анхаарч тэтгэврээ тооцох аргачлал хэрэгтэй шүү

13  |  2
Зочин(59.153.115.237) 2024 оны 01 сарын 10

20 оос доош ганц бие хүмүүс нь энэ хууль анд нь борохгүй бололтой.Ганц бие хөгшөдүүд их бийдээ

5  |  2
зоч(202.21.113.82) 2024 оны 01 сарын 10

20 гаруй жил хамтран амьдарсан хүн бас л хоосон хоцрох нь дээ мангарууд

2  |  0
Irgen(66.181.190.186) 2024 оны 01 сарын 10

Ene bas gaduurxaj yalgavarlal gargasan baina. Gants bie xymyys zunduu bii. Ene xymyys xoxirch uldex uu. 20-oos deesh jil amidarsan bol uvlugdux ch gex shig, yagaad dandaa irgedee ingej gaduurxaj iim xachin xuuli gargadag yum. Gantsaar aa baigaa xumuus neriin dansnii munguu avmaar baina.

5  |  2
Top