АНУ-ын давж заалдах шатны шүүх домогт “Nirvana” рок хамтлагийн “Nevermind” цомгийн нүүрэн дэх дөрвөн сартай нүцгэн хүүхдийн зурагтай холбоотой хэргийг дахин сэргээжээ. Тус хамтлагийг хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн зураг нийтэлсэн хэмээн буруутгаж байгаа юм.
“The Guardian” хэвлэлд мэдээлснээр, цомгийн нүүрэнд гарсан Спенсер Элдений тус хамтлагийн эсрэг гаргасан нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж үзсэн доод шатны шүүхийн шийдвэрийг АНУ-ын есдүгээр тойргийн давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон байна. Элден “Nevermind” цомгийн нүүрэнд түүний бага насны нүцгэн зургийг гаргасны төлөө алдарт хамтлагаас нөхөн төлбөр нэхэмжилсэн бөгөөд түүнийг нь шүүх няцаасан билээ. Үүний хариуд Элден шүүхийн шийдвэрийг давж заалдсан байна.
Элдений өмгөөлөгчид Элден нь насанд хүрэх хүртлээ сэтгэл зүйн гэмтлийн улмаас шаналж байсан ба түүний зурагтай цомог өнөөг хүртэл түгсээр байгаад шаналсан хэвээр байгаа гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 1 )
Зөв сайн заргалдах хэрэгтэй. Одоо энэ дур зоргоороо хүүхдүүдийн зураг бичлэгийг оруулж байгаа асуудлыг зохицуулахгүй бол хэрээс хэтэрлээ. Дээр нь ахлах ангийн хүүхдүүд, оюутанууд бие биенээ нэр хочоор нь доромжилж олноороо орилолдож арзайтал инээлдэж байгаа бичлэгнүүд ихээр тарах боллоо. Энэ асуудлын талаар эзэн нь гомдол гаргасан гаргаагүй санаачлагчдад нь хуулийн чангахан хариуцлага ноогдуулж олон нийтэд мэдээлж байх хэрэгтэй юм шиг санагдаж бна