Курт Кобейны цоорхой цамц 334 мянган ам.доллароор зарагджээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 27

Алдарт “Nirvana” хамтлагийн гоцлол дуучин Курт Кобейны тамхины цогт түлэгдэж цоорсон цамц Нью Йорк хотод болсон дуудлага худалдаагаар 334 мянган ам.доллароор зарагджээ.

Курт Кобейн энэхүү цамцаа 1993 онд олныг шуугиулсан MTV Unplugged концертын үеэр өмсөж байжээ. Алдарт дуучин өмсөж байснаас хойш хэзээ ч угааж байгаагүй энэ цамц дуудлага худалдаагаар зарагдаж буй хамгийн өндөр үнэтэй цамц боллоо гэж CNN агентлаг мэдээлжээ.

Дуудлага худалдаагаар мөн Курт Кобейны “In Utero” аялан тоглолтынхоо үеэр тоглож байсан “Fender Mustang” гитар 340 мянган ам.доллароор зарагдсан байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu