Домогт “Nirvana” хамтлагийн ахлагч агсан Курт Койбены /1967-1994/ гитар “Julien's Auctions” дуудлага худалдаагаар зургаан сая ам.доллароор зарагдаж, дэлхийд хамгийн өндөр үнэд хүрсэн гитар болж, дээд амжилт тогтоожээ.
Өмнө нь Их Британийн “Pink Floyd” гоцлол хөгжимчин, дуучин Дэвид Гилморын цахилгаан гитар 3.97 сая ам.доллар хүрч, дээд амжилт тогтоож байжээ. Үүнээс өмнө дээд амжилтыг домогт “The Beatles” дөрвөлийн Жон Ленноны гитар 2.4 сая ам.доллароор зарагдаж, мөн дээд амжилт тогтоож байв.
Кобейн энэхүү Martin D-18E гитарыг 1993 оны арваннэгдүгээр сарын 18-нд Нью Йоркийн “Sony Music Studios” дуу бичлэгийн студид болсон “MTV Unplugged” концертдоо зориулж авч байжээ. Энэ концерт домогт дуучныг нас барахаас таван сарын өмнө болсон бөгөөд дүрс болон дуу бичлэг нь 1994 онд гарч байжээ. “Nirvana” хамтлагийн “Unplugged in New York” цомог 1996 онд Греммигийн шагнал хүртэж байсан юм. “Nirvana” хамтлагийг Курт Кобейн бас гитарчин Крист Новоселичтэй хамтран 1987 онд үүсгэн байгуулсан. 1994 онд Курт Кобейн 27 насандаа үхлийг сонгож, амиа хорлосон билээ.
Сэтгэгдэл ( 0 )