П.Сайнзориг: 31 аж ахуйн нэгжийг хар жагсаалтад оруулна

2023 оны 12 сарын 27

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, 31 аж ахуйн нэгжийг хар жагсаалтад оруулахаар боллоо. Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоос тодруулсан юм.


Тэрбээр:

-Зөвлөлийн хурлаар нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж байгаа, цаашид НИТХ-аар хуралдаж шийдвэр гаргах ёстой зарим асуудлыг хэлэлцлээ. Хотын стандартыг сайжруулж, иргэд, аж ахуйн нэгж, худалдаа, аж үйлдвэрийн танхим, мэргэжлийн холбоодоор хэлэлцүүлэхээр болсон. Жишээ нь, явган хүний замын стандарт байна. Жилийн дөрвөн улиралтай хэрнээ явган хүний замын хавтан нь гялгар, өвөл халтиргаа гулгаа их үүсгэдэг. Тиймээс үүнийг аюулгүй болгох, явган хүний замын стандартыг сайжруулах асуудал тулгарч байна. Мөн барилгыг улсын комисс хүлээж авах үйл явцын талаар хэлэлцлээ. Цаашид барилгыг улсын комисс хүлээж авах үйл ажиллагааг түргэн, шуурхай, ил тод, нээлттэй, хариуцлагатай болгох хэрэгтэй байна. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар барилгын хууль, дүрэм, журмуудын хэрэгжилтийн үр дүнг үнэлж, барилгажилттай холбоотой аж ахуйн нэгжид тулгамдаж байгаа асуудлыг шийдэхээс гадна ипотекийн зээлд хамрагдаж байгаа иргэдийн эрх ашгийг хэрхэн хамгаалах, хууль, дүрэм, журмуудын эерэг, сөрөг нөлөөллийг үнэлж, цаашид хэрхэн сайжруулах вэ гэдэг шийдлийг эрэлхийлнэ. Холбогдох байгууллагуудаас бүрдсэн Ажлын хэсэг гаргаж, эхний саналуудыг Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлж, хаврын чуулган гэхэд хуулийн төслүүдийг боловсруулж ажиллахаар боллоо.

Түүнчлэн худалдан авах үйл ажиллагаатай холбоотойгоор хууль зөрчдөг, тендер сонгон шалгаруулалтад шалгарчихаад гэрээний үүргээ биелүүлдэггүй, хаяад явчихдаг 31 байгууллагыг хар жагсаалтад оруулах саналаа холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр болсон. Цаашид тендер худалдан авалтад үүргээ биелүүлэхгүй хэрнээ дараагийн тендерт оролцоод, шалгараад байдаг байдлыг таслан зогсооно. Ингэж байж нийслэл Улаанбаатар хотын иргэдийн бүрдүүлж байгаа татвараар бүтээн байгуулах гэж буй хөрөнгийг үр ашигтай зарцуулж, тендер сонгон шалгаруулалтыг хариуцлагатай болгоно. Эдгээр аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлнэ.

-Тендерт шалгараад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжийг хар жагсаалтад оруулна гэлээ. Хуучин автобус нийлүүлсэн “Тэнүүн-Огоо” ХХК-ийг хэрхэж байгаа вэ?

-“Тэнүүн-Огоо” ХХК-ийг хуулийн байгууллага шалгаж байгаа. Хуулийн байгууллага шалгаж дууссаны дараа холбогдох шийдвэрийг хүргүүлнэ. Цаашид нийслэлийн худалдан авах ажиллагааг барилгын ажил эхлэхээс өмнө зарлаж, хариуцлагатай аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулдаг болно. Аливаа бүтээн байгуулалтыг он дамжин хэрэгжүүлж, улмаар барилгын материал, ажиллах хүчний үнэ нэмэгддэг, тэр хэрээр төсвөөс мөнгө нэхдэг байдлыг цаашид гаргуулахгүй.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.33) 2024 оны 01 сарын 07

Явган хүний зорчих гялгар плитаны цасыг арилгахгүйгээр дагтаршуулмаар байна. Бас зам дээр давс цацдаг нь зөв үү гэдгийг бодох хэрэгтэй. Цаг уурын онцлог байдлаа бодохгүй туршлага судлаад хуулаад байх юм даа.

0  |  0
явган хүн(66.181.176.254) 2024 оны 01 сарын 05

ЯВГАН ХҮНИЙ ГАРЦАН ДЭЭР МАШИН НЬ НОГООН ГЭРЭЛ АСЧИХСАН БАЙХАД ЗОГСЧИХООД ЯВГАН ХҮН НЬ ХААГУУР ГАРАХ ЮМ БЭ

0  |  0
Бодит байдал(103.57.94.89) 2023 оны 12 сарын 27

Явган хүний замыг стандарттай болгож аж ахуйн нэгжүүдийг харгалзах 50м явган хүний замаа хэвийн байлгах үүрэг хүлээлгээч. Хаа сайгүй овон товон,хагархай цоорхой шороо тоос арай л дэндүү юм аа

0  |  0
Лодой(103.57.93.172) 2023 оны 12 сарын 27

Авилга хооюоододоо бушуу нураагаач

0  |  0
Хот(103.212.117.199) 2023 оны 12 сарын 30

Хугацаа алдаж байгаад дараа жилүүдэд нь үнийн өсөлтийн зөрүү нэхэж амташсан авилгачдыг дахин шалгаруулахгүй байх хэрэгтэй

0  |  1
Zuv. (139.5.217.207) 2023 оны 12 сарын 27

Yavgan hunii zamaa neg ungiin neg satandartiin zamtai bolgoh ni zuv. Hashaa bas buulgah heregtei baina.

0  |  0
Top