Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” ордонд үргэлжилж байна.
ОУХМ Э.Даваанасан өнгөрсөн жил УАШТ-ий 72 кг-д түрүүлж, мөн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн.
Харин энэ жил олимпод оролцох зорилго тээн олимпын жин болох 76 кг-д өгсөж барилдаад мөн түрүүллээ. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд “Хилчин”-ий Н.Загардуламыг 9:4-өөр хожсон юм.
Энэ жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд “Алдар”-ын Г.Ариунжаргал “Хилчин”-ий Г.Уртнасанг цэвэр яллаа.
Сэтгэгдэл ( 0 )