М.Лхагвагэрэл хүнд жинд дийлдэшгүй байна

2024 оны 01 сарын 14

Чөлөөт бөхийн УАШТ-ий хамгийн хүнд жин 125 кг-д гавьяат тамирчин М.Лхагвагэрэл түүртэлгүй түрүүллээ.

Тэрбээр аваргын төлөөх барилдаанд “Ганьт” клубийн бөх, аймгийн начин Б.Одгэрэлийг 7:0-ээр хожив.

Тэрбээр 2020 оноос хойш УАШТ-д босоо байна. М.Лхагвагэрэл өнөө жилийн УАШТ-д таван барилдаан хийхдээ нийт 45 оноо авч, ердөө хоёрыг алджээ. Одоо түүнийг олимпын эрхийн төлөөх хариуцлагатай тэмцээн хүлээж байна.

Энэ жингийн хоёр хүрэл медалийг тивийн аваргын гурван медальт, Азийн наадмын хүрэл медалийн эзэн О.Үйтүмэн, аймгийн арслан Ч.Алтангэрэл нар хүртлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.47.40) 2024 оны 01 сарын 16

Дэлхийн бөх тэгмээрдээ. Тэр Япон эрийг яаж ялахаа өдөр шөнөгүй бодох хэрэгтэй.

0  |  1
Зочин(66.181.179.84) 2024 оны 01 сарын 14

Өрсөлдсөн тамирчид нь бэлтгэлийг нь сайн хангахад туслаад өгөөсэй дөө.

0  |  0
Top