Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” ордонд үргэлжилж байна.
Өчигдөр олимпын жин болох эрэгтэйчүүдийн 86 кг-ын шигшээ барилдаанд “Хилчин” спорт хорооны Б.Бат-Эрдэнэ өрсөлдөгч бөх “Төв Арж” клубийн Н.Батбилгүүнийг ялж, УАШТ-ий 3 дахь алтан медалиа хүртлээ.
Өнгөрсөн жил тэд дэлхийн аваргын сорилгод тааран барилдахад Б.Бат-Эрдэнэ нэг оноогоор илүүрхсэн. Харин энэ удаа 7:0-ээр итгэлтэй ялалт байгууллаа.
Б.Бат-Эрдэнэ Улсын аваргад түрүүлснээр олимпын эрхийн тэмцээнд улсаа төлөөлөн оролцох эрхээ авсан бол Н.Батбилгүүн Азийн аваргад өрсөлдөх болно.
86 кг-ын жинд “Хилчин”-ий Г.Төрболд, “Алдар”-ын Т.Дэмчигдорж нар хүрэл медалийн эзэд боллоо. Т.Дэмчигдоржийн хувьд улсын аваргын хошой хүрэл медальтан болж байна.
Сэтгэгдэл ( 0 )