Чөлөөт бөхийн УАШТ-ий эрэгтэйчүүдийн 61 кг-ын медальтнууд тодорлоо.
ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Н.Наранхүү "Төв Арж” клубийн Э.Энхболдыг 10:0 оноогоор цэвэр ялж, энэ жинд итгэлтэй түрүүллээ. Энэ нь түүний хоёр дахь түрүү юм.
Э.Энхболдын хувьд, УАШТ-ээс хоёр жил дараалан хүрэл медаль авсны эцэст өнөө жил амжилтаа ахиулж, үзүүрлэсэн юм.
Энэ жингийн хүрэл медалийг “Төгс” клубийн Г.Батнасан, А.Даваадорж нар хүртлээ.
УАШТ-д анх удаа орж буй 18 настай А.Даваадоржийн хувьд “Аваргууд академи”-ийн Н.Ганцоожид 2:1-ээр хожигдож явсан ч цаг дуусахтай уралдан бүхэл 4 оноогоор унагаж, гайхалтай ялалт байгуулсан юм.
Сэтгэгдэл ( 0 )