ХЭҮК: Хагас болон бүтэн өнчин хүүхдийн эрхийн зөрчлийн баримт хүлээн авч байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 01 сарын 16

Хүний эрхийн үндэсний комисс хагас болон бүтэн өнчин, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй бүтэн өнчин хүүхэд, "өрх толгойлсон" хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой баримт мэдээлэл хүлээн авч байна. 

Комисс нь 2024 онд УИХ-д өргөн барих Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд хагас болон бүтэн өнчин, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй бүтэн өнчин хүүхэд, "өрх толгойлсон” хүүхдийн асуудлыг тусгайлан тусгахаар ажиллаж байгаа учир эдгээр хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой баримт, мэдээллийг B.Yanjmaa@nhrcm.gov.mn цахим шуудангийн хаягаар ирүүлж, хамтран ажиллахыг хүссэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top