Шинэ Зуунмод дагуул хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулна

2024 оны 02 сарын 06

Нийслэлийн Засаг даргын A/1542 захирамжаар байгуулсан Ажлын хэсэг хуралдлаа. Тус Ажлын хэсэг нь Бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий суурьшлын зөв тогтолцоотой хотыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Нийслэл хотын Шинэ Зуунмод дагуул хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулах үүрэгтэй юм.

Дээрх хуулийн төсөлд тусгахаар олон улсын сайн туршлагыг өөрийн орны онцлогт тохируулах боломжийг судалж, бусад улс орны эрх зүйн орчны харьцуулсан судалгааг хийж байна. Мөн хөрөнгө оруулалтад суурилсан засаглал, эдийн засаг, хот төлөвлөлтийн талаарх нарийвчилсан зохицуулалт, татварын орчин, хувийн хэвшлийг дэмжих боломж нөхцөлийг тусгахаар ажиллаж буй юм.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top