"Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуягийг “Ногоон автобус”-ны хэрэгт яллагдагчаар татан өнгөрсөн оны аравдугаар сарын 5-нд цагдан хорьсон байдаг. Тэгвэл түүнийг үргэлжлүүлэн хорих шийдвэр өчигдөр гарчээ.
Хэргийг эргэн сануулбал, автобусны парк шинэчлэлийн ажилд оролцохоор нийт долоон компани санал ирүүлснээс хамгийн хямд, багцын үнэ санал болгосон “Тэнүүн-Огоо” ХХК гүйцэтгэгчээр шалгарсан. Гүйцэтгэлийн гэрээний дагуу 2023 онд нийт шинэ 810 автобус нийлүүлэх, тухайн автобуснууд нь стандартын шаардлага хангасан байхыг тусгасан. Гэвч одоогоор гэрээний дагуу 100 автобус Улаанбаатар хотод ирсэн байгаа бөгөөд эдгээр автобус нь стандартын шаардлага хангахгүй гэдэг дүгнэлт гарсан юм.
Энэ хэрэгт Авлигатай тэмцэх газраас 26 хүнийг яллагдагчаар татсаны дөрөв нь гадаад улсын иргэн бол төрийн өндөр дээд хоёр албан тушаалтан холбогдсоны нэг нь УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар юм.
Сэтгэгдэл ( 2 )
Энэ хүнийг хориод юу өөрчлөгдөх вэ яадаж гаргаад үнэн зөвийг нь шийдмээр байх юм. Жишээ нь: Хүнд мөнгөө өгөөд алдчихаад шоронд хийвэл юу ч авч чадахгүй. Харин ажилыг нь хийлгээд дараа нь авбал мөнгөтэйгөө үлдэнэ биз дээ. \n
Энэ нөхөр Телевизээр шалгавал шалга би хариуцлагыг нь хүлээнэ гээд байсан биздээ