Энэ хавар нийт 6337.5 тонн нөөцийн мах худалдаална

2024 оны 03 сарын 12

Нөөцийн махны худалдааг энэ сарын 11-нээс эхлүүлж, мах худалдаалах 375 цэгийн байршлыг зарласан.

Нөөцийн махны бэлтгэн нийлүүлэлтийг Агро нэгтгэл трейд ХХК, Мах импекс ХК, ХКҮ ХХК, И Эн Пи ХХК, Чойбалсан групп ХХК, Стандарт мах ХХК, Булган мах маркет ХХК-ууд хариуцаж байгаа аж. Энэ хавар нийт 6337.5 тонн нөөцийн мах худалдаална гэж УБЗАА-аас мэдээлжээ.

Энэ сарын 10-нд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газрын хамтарсан ажлын баг нөөцийн мах бэлтгэлийн явцтай танилцаж, хяналт тавьсан билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top