Энэ жил 5000 тонн нөөцийн мах бэлтгэжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан энэ онд есөн аж ахуйн нэгж 5000 орчим тонн нөөцийн мах бэлтгэснээс 40% нь үхийн мах, 60 хувь нь хонины мах байна. Үнийн хувьд хонины мах нэг кг нь 13 мянган төгрөг, үхрийн мах 15 мянган төгрөг байх юм. Нөөцийн махыг нийслэлийн хэмжээнд 446 дэлгүүрт жижиглэнгээр борлуулж байна. 

Өмнөх жилүүдэд нөөцийн махыг гуравдугаар сараас борлуулдаг байсан бол энэ онд махны нийлүүлэлт багасаж, үнийн хөөрөгдөл ихэссэн тул борлуулалтыг эрт хоёрдугаар сард эхэлсэн байна.

Яг одоогийн байдлаар үхрийн ястай махны зах зээлийн ханш кг нь дунджаар 26.9 мянга, хонины мах кг нь 21.9 мянган төгрөгт хэлбэлзэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top