Хилээр орж ирсэн их хэмжээний валютын эх үүсвэрийг тогтоохоор ажиллаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 03 сарын 26

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 26-ны өдөр олон нийтийн цахим сүлжээнд "Өмнөговь аймаг Шивээхүрэн боомтоор нүүрс тээврийн автомашин контейнероор их хэмжээний юань оруулж ирсэн" гэх мэдээлэл цацагдсан. 

Гэвч энэ талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй гэх бөгөөд дээрх мөнгөний эх үүсвэрийг тогтоохоор албаныхан ажиллаж эхэлсэн гэдэг мэдээлэл байна. 

Түүнчлэн дээрх мэдээлэлтэй холбогдуулан их хэмжээний гадаад валютыг цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагааны хүрээнд илрүүлсэн гэх мэдээлэл гараад байгааг албаныхан үгүйсгэлээ. Эрүүгийн цагдаагийн алба, Хар тамхитай тэмцэх газар, Өмнөговь аймгийн цагдаагийн газрын хамтарсан Ажлын хэсэг тус аймагт ажиллаж байгаа. Ажиллагааны үеэр бэлэн мөнгө, мансууруулах эмийн түүхий эдэд багтах бодис зэргийг хураан авч, хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа боловч дээрх валютыг тус газраас хураасан эд зүйлтэй холбоогүй гэж мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nasaa(75.190.35.176) 2024 оны 04 сарын 04

Ene ikh mungu Oyun Erdene nii mungu gej gaduur yarij baina

0  |  0
rat(139.5.219.56) 2024 оны 03 сарын 27

хятадууд улсаас хулгай хийгээд хууль дүрэм сул манай улсыг сонгоод байдаг гэдэг дээр нь хүчний байгууллагад ажилдаг нөхөд их мөнгөнөөс хувь хүртэх гээд наад мөнгийг чинь хэзээ ч үнэнээр нь хэлэхгүй дээ тийм зүйл байхгүй л гэж хэлнэ

0  |  0
Зочин(66.181.178.14) 2024 оны 03 сарын 27

Сонгуулийн мөнгө л гээд байгаа юм биш үү, сонгуульд зориулсан бол үгүй гээд дараад өнгөрөх биз

0  |  0
Зочин(49.0.138.250) 2024 оны 03 сарын 26

Баттулгынх байхаа!

0  |  0
S(66.181.176.156) 2024 оны 03 сарын 26

S AWI80955877AXD XUSNG

0  |  0
Top