Их Британи 150 жилийн өмнө Ашанти улсын хаадын эрдэнэсийн санг англичуудын тонон, дээрэмдэж авсан эд өлгийн зүйлсийг эх орон Ганад илгээхээр болжээ. Нийт 32 ширхэг үнэт эдлэлийг урт хугацааны түрээсийн нөхцөлөөр өгч байна. Эдгээрээс 17 эдлэл нь Лондон хотын Викториа, Альбертын музейд, 15 нь Британийн музейн санд хадгалагдаж байгаа гэнэ.
Их Британийн зарим музейд маргаан бүхий үзмэрүүдийг бүр мөсөн буцаан өгөхийг хуулиар хориглодог байна. Тиймээс үзмэрүүдийн түрээсээр олгох нь колоничилж байсан орнуудынхаа эд өлгийн зүйлсийг эх оронд нь буцаах хуулийн нэг гаргалгаа аж.
Дээрх эд өлгийн зүйлсийн ихэнхийг нь XIX зуунд Британийн эзэнт гүрэн, Ашанти хаант уулсын хооронд болсон цуврал дайны үеэр хилээр гаргасан байна. Түрээсийн гэрээг гурван жилээр байгуулсан ба дахин гурван жилээр сунгах боломжтой. Ингэхдээ гэрээг Гана улсын Засгийн газар бус Ашанти түмний одоогийн хаан II Отумфуо Осеи Туту байгуулжээ. Ашанти хаант улс Гана улсын бүрэлдэхүүнд орсон ч Ашанти түмний хаан бэлэг тэмдгийн шинж чанартай чухал үүрэг гүйцэтгэдэг байна.
Сэтгэгдэл ( 0 )