Энэтхэг Британийн эзэнт гүрний гаргасан эд өлгийн зүйлсээ буцаан авна

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 13

Энэтхэгийн Засгийн газар урт хугацааны дипломат кампанит ажил эхлүүлжээ. Энэ хүрээнд колоничлолын үед Их Британи руу гаргасан олон мянган үнэт эд өлгийн зүйлийг буцаан авахаар зорьж байна.

“Telegraph” хэвлэл онцолсноор, энэ нь Их Британийн хувьд түүхэнд нүүр тулж байгаагүй эд өлгийн зүйлсийг эргүүлэхийг шаардсан томоохон ажиллагаа болох юм.
Энэтхэг дэлхийд хамгийн алдартай очир эрдэнэсийн нэг болох “Koh-i-Noor”-ыг эргүүлж авахаар төлөвлөж байна. Нэгэн үед Энэтхэг улсын эзэмшилд байсан энэхүү 105 карат очир эрдэнэ өдгөө хатан хаан II Элизабет агсны зүүж байсан титмийг чимдэг. Энэтхэгийн Засгийн дипломат ажиллагааг энэ жилд эхлүүлэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баяр(139.5.218.218) 2023 оны 05 сарын 14

Оросоос Эртитажад буй дээрэмдэж НОЁН уулын ХҮННҮгийн дурсгалаа авья.

1  |  0
Zochin(66.181.186.103) 2023 оны 05 сарын 14

Ert oroi hulgai ilerdeg bhgui uy

1  |  0
Top