Энэтхэгийн эрх баригчид Их Британитай худалдааны хэлэлцээгээ үргэлжлүүлэхээс татгалзжээ. Шалтгаан нь Их Британи Энэтхэгээс Пенжаб мужийг салан тусгаарлуулахын төлөө тэмцэж буй бүлэглэлийг буруутгахаас татгалзжээ.
“The Times” хэвлэлд мэдээлснээр, өнгөрсөн гуравдугаар сард сикх шашинтай салан тусгаарлагчид Лондон дахь Энэтхэгийн элчин сайдын яам руу нэвтэрч, Энэтхэгийн далбааг авч хаяжээ. Британийн эрх баригчид тус бүлэглэлийг бус, зөвхөн халдлагыг буруутгасан байна. Их Британийн Дотоод хэргийн яам ойрын үед энэ талаар албан ёсны мэдэгдэл гаргаж, сикхүүдийн салан тусгаарлах бүлэглэлийн эсрэг холбогдох ажиллагаа явуулахаар төлөвлөж байна гэж “The Times” хэвлэл тодруулжээ.
Үүнээс гадна, Лондон Энэтхэгийн цагаач ажилчдыг даатгалын шимтгэлээс чөлөөлөхөөс татгалзсан нь худалдааны хэлэлцээр байгуулахад саад тотгор учруулж байгаа юм. Их Британийн эрх баригчид энэ тохиолдолд бусад улс орнууд мөн ийм алхам хийхийг шаардана хэмээн болгоомжилж байна. Их Британийн Сангийн яамны тооцоолсноор, цагаач ажилчдыг даатгалын шимтгэлээс чөлөөлбөл тус улсын төсвийн орлого жилд 620 сая ам.доллароор буурах юм. Түүнчлэн, ВВС агентлагийн бүтээсэн Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Энэтхэгийн эрх баригчдын мусульман шашинтнуудын талаар явуулж буй бодлогын тухай баримтат кино тус хоёр улсын хооронд үл ойлголцол үүсгээд байна. Киног Энэтхэгт гаргахыг хориглож, Шинэ Дели, Мумбаи хот дахь ВВС агентлагийн салбаруудад нэгжлэг хийсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )