Хятад 850 төрлийн барааны импортын татварыг бууруулна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 23

БНХАУ-ын эрх баригчид ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс 850 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүний импортын татварыг бууруулна гэж тус улсын Төрийн зөвлөлийн тариф, татварын бодлогын хорооноос даваа гарагт /2019.12.23/ мэдээлжээ.

Импортын хэмжээг нэмэгдүүлэх, Бүс ба Зам санаачилгын хүрээнд худалдааны салбарын хөгжлийг дэмжих  зорилгоор 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хөлдөөсөн гахай мах, авокадо жимс, астма, чихрийн шижингийн эм, хагас дамжуулагч, цаасан бүтээгдэхүүн зэрэг 850 гаруй импортын бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй татвар хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэгддэг бараа бүтээгдэхүүний татвараас багасна гэж тус хорооноос гаргасан мэдэгдэлд онцолжээ.

Энэ шийдвэр нь Хятадын хэрэглэгчдийн дунд нэмэгдэж буй гаднын бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг хангах зорилготой аж. Түүнчлэн, ирэх оноос тус улс нийт 23 улс орон, бүс нутагтай зөвшилцсөн гаалийн тарифыг мөрдөж эхэлнэ гэж Синьхуа агентлаг мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top