АНУ, БНХАУ-ын худалдааны ээлжит яриа хэлэлцээ Вашингтонд энэ сарын 10-11-нд болно гэж БНХАУ-ын худалдааны яамнаас мэдээлжээ.
Хятадын талыг Хятадын коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн шадар сайд Лю Хэ тэргүүлнэ. Хятадын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд худалдааны сайд Жун Шань, Хятадын Ардын банкны тэргүүн И Ган, Улсын статистикийг газрын дарга Нинь Зижэ болон дэд сайдын түвшний албаны хүмүүс оржээ.
Хамгийн сүүлд 12 дахь удаагийн хэлэлцээ энэ оны долоодугаар сарын 30-31-ний өдрүүдэд Шанхай хотноо болсон билээ.
Өнгөрсөн сард хоёр талын ажлын хэсгүүд худалдааны тэнцвэргүй байдал болон хөрөнгө оруулагчдыг хамгаалах тухай асуудлыг урьдчилан хэлэлцсэн билээ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шадар сайд Лю Хэгийн хэлснээр Бээжин АНУ-ын тал Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварын хэмжээг 25-аас 30 хувь хүртэл нэмэгдүүлэх шийдвэрээ энэ сарын 1-нээс 15-ныг хүртэл хойшлуулсан алхмыг эергээр үнэлжээ. Хятадын эрх баригчид үүний хариуд АНУ-аас нийлүүлэх 16 төрлийн бараа бүтээгдэхүүнийг нэмэлт татвараас есдүгээр сарын 17-ноос эхлэн чөлөөлсөн байна.
Худалдааны яриа хэлэлцээний үеэр АНУ-ын талыг сангийн сайд Стивен Мнучин, худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер нар төлөөлөх юм.
Сэтгэгдэл ( 0 )