АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шадар сайд Лю Хэтэй хийсэн хэлэлцээний үр дүнгээр хийсэн мэдэгдэлдээ Вашингтон, Бээжин хоёр талын худалдааны маргааныг шийдвэрлэх худалдааны гэрээний талаар зарчмын тохиролцоонд хүрлээ гэж мэдэгджээ.
Талууд оюуны өмч, санхүүгийн үйл ажиллагааны талаар тохиролцоонд хүрчээ. Хятад улс 40-50 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдан авахаар болсон нь урьд өмнө авч байсан хэмжээнээс даруй 2.5-3 дахин их юм.
Трампын хэлснээр талууд бүтцийн чухал чухал асуудлуудыг шийдвэрлэсэн байна. Мөн технологи шилжүүлэх чиглэлээр ихээхэн дэвшилд хүрчээ. Түүний хэлснээр, Чилид ирэх сард болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумын дээд хэмжээний уулзалтаар БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй холбогдох баримт бичигт гарын үсэг зурахаар зэхэж байна. Энэ үеэр худалдааны хэлэлцээрийг байгуулах асуудал тодорхой болно гэж найдаж буйгаа тэрбээр илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )