Зах худалдааны төвүүдийн НӨАТ-ын баримт олголтыг ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 11 сарын 09

ШӨХТГ, татварын байгууллага хамтран нийслэлийн томоохон зах, худалдааны төвүүдэд НӨАТ-ын баримт олголтыг шалгаж эхэллээ. Иргэдийн зүгээс зах, худалдааны төвүүд баримт өгөхгүй байгаа талаар гомдол ихээр ирүүлэх болсон тул зах, худалдааны төвүүдийг НӨАТ-ын баримт олгох тогтолцоонд шилжүүлэх ажил зохион байгуулахаар болж, энэ талаар онцлон анхаарууллаа.

Баримтжуулж баталгаажуулсан гомдлын дагуу Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авах бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 11.19-т Татварын хууль зөрчих талаар холбогдох зохицуулалтын дагуу арга хэмжээ авах ажээ.

Тухайлбал: Бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд:

  • Төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн хоёр хувь,
  • Төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Мөн Зөрчлийн хуулийн 8.1, 8.2-т заасан өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогыг тодорхойлох боломжгүй бол төлбөрийн баримт олгоогүй, эсхүл төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон хүнийг 1.5 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 15 сая төгрөгөөр торгохоор тус тус тусгажээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bu(59.153.115.40) 2020 оны 11 сарын 10

uguhgvi b.aleeshd,uurlaad..

0  |  0
Top