Д.Трамп: Украины мөргөлдөөн дэлхийн гуравдугаар дайн болон даамжирч болзошгүй байсан

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 11 сарын 11

“Хэрэв би АНУ-ын ерөнхийлөгч болоогүй бол Украины мөргөлдөөн дэлхийн гуравдугаар дайн болж даамжирч болзошгүй байсан” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт Цагаан ордонд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа мэдэгджээ.

“Тухайн үед би ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бол энэ дайн огт гарахгүй байсан. Одоо ч гэсэн намайг ерөнхийлөгч болоогүй бол уг мөргөлдөөн дэлхийн гуравдугаар дайн болж даамжирч болзошгүй байсан. Цаашид ийм зүйл болохгүй” гэж тэр тэмдэглэсэн байна.

“Би найман зэвсэгт мөргөлдөөнийг зогсоосон. Одоо ес дэх буюу Украины мөргөлдөөнийг зогсоохыг эрмэлзэж байна. Үүнийг ч зохицуулж чадна хэмээн бодож байна” гэж Трамп тэмдэглэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top