АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Америкийн нутаг дэвсгэрт TikTok, WeChat аппликейшнийг хориглох зарлигт гарын үсэг зурлаа.
Гэхдээ 45 хоногийн дотор дээрх хоёр аппликейшн АНУ-ын ямар нэгэн компанид шилжээгүй тохиолдолд үйлчлэх юм байна.
Үүнийг гаднын шинжээчид худалдааны дайны нэгээхэн хэсэг гэж үзэж байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дээрх аппликейшн БНХАУ-ын тагнуулын хэрэгсэл гэж үзэж байгаагаа мэдэгдэж байсан ч хууль болгон батлах эсэх нь эргэлзээтэй байсан билээ.
БНХАУ-ын зүгээс ямар нэгэн тагнуулын ажиллагаа явуулаагүй гэсэн ч АНУ-ын Ерөнхийлөгч зарлигт гарын үсэг зурлаа. Уг зарлиг АНУ-ын дотоодод маргаан мэтгэлцээн дагуулж байна. Нэг хэсэг нь АНУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит бодлогогүй алхам гэж дүгнэж байгаа бол нэг хэсэг нь Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх гаднын оролдлогыг дарж байгаа үйлдэл гэж дүгнэж байна.
АНУ-ын алдарт Microsoft компани TikTok аппликейшнг худалдан авахаар аль хэдий нь хэлэлцээрээ эхлүүлсэн WeChat аппликейшний тухайд одоогоор худалдан авах хэлэлцээ яваагүй байна.
Хэрэв 45 хоногийн дотор TikTok АНУ-ын харьяалалтай компанид шилжихгүй бол АНУ-ын нутаг дэвсгэрт дээрх хоёр аппликейшн хоёул ажиллахгүй болох юм.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл ( 0 )