Шанхайд хуучин байшин шинэ байршил руугаа өөрөө “алхжээ”

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 30

Шанхайн инженерүүд хуучин байшинг шинэ байршил руу нүүлгэх өвөрмөц арга сэдсэн тухай “South China Morning Post” мэдээлжээ.

1935 он баригдсан тус байшинд сургууль үйл ажиллагаа явуулдаг байжээ. Саяхан тус хотын эрх баригчид хуучин байшингийн суурин дээр шинэ худалдааны төв барихаар төлөвлөжээ. Хуучин байшингийн түүхэн үнэ цэнийг харгалзан нураах бус шинэ байршилд нүүлгэх шийдвэр гаргасан байна.

“Байшинг нүүлгэх” нь дэлхийд түгээмэл практик бөгөөд үүний тулд тусгай бариул, суурь, рельс ашигладаг аж. Гэтэл эл байшин зөв хэлбэртэй биш тул энэ аргыг хэрэглэх боломжгүй байжээ. Тиймээс Шанхайн инженерүүд 198 гидравлик тулгуур буюу “робот хөл” бүтээжээ. Барилгачид байшинг өргөж, робот хөлийг залгаснаар байшин өөрөө шинэ байршил руугаа “алхсан” байна.

Гидравлик тулгуурын тусламжтай инженерүүд байшинг 20 хэмээр эргүүлж чаджээ. Өдгөө түүхэн байшин шинэ газраа байрлаад байгаа бөгөөд энд шинэ соёлын төв нээхээр төлөвлөж байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Болд-Эрдэнэ(124.158.68.100) 2023 оны 06 сарын 15

миеээ энхболдын ах дүү нар мөн ч хүчтэй байна даа ер нь УБ-г алхуулж хар хоринд аваачих юм бишүү

0  |  0
Агуу(202.179.27.22) 2020 оны 10 сарын 31

Агуу юмаа бүхэл бүтэн байшинг алхуулаад зөөчихдөг. Миеэ Энхболдын авилгалаар олгосон хотын төвийн байшингуудыг хотоос гадагш зөөлгөх вмсан. Тэгвэл ч түгжрэлгүй болох байх даа. Монгол удирдагч нар Хятадуудаас 1000 дахин их тархины түгжрэлтэй юм даа хөөрхийс .....

1  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 10 сарын 30

ooroo alhaad baihdaa yahavdee...olon ornuud ingeed l zoodog um baina lee

0  |  0
matilda(197.234.221.219) 2020 оны 10 сарын 30

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nБид хүмүүст мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах зорилгоор хувь хүмүүсийн хооронд зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй шууд холбоо барьж зээл авах хүсэлтэй байгаа хэмжээ, эргэн төлөлтийн хугацааг хэлнэ үү.\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  1
Top