БНХАУ-ын Шанхай хотод ковид халдварын хоногт батлагдсан тоо аажмаар буурах төлөв ажиглагдаж байгаа тухай тус хотын захиргаанаас мэдээлжээ.
Гэсэн хэдий ч хотын эрх баригчид халдвар хамгааллын хатуу дэглэм, хөл хориог үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байна.
Албан ёсны мэдээллээр, энэ сарын 17-нд Шанхайд 24.8 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн бол өнгөрсөн 24 цагт 17.6 мянга болж буурчээ. Эдгээрийн 15.6 мянга нь шинж тэмдэггүй өвчтөнүүд байна.
Пүрэв гарагт /2022.04.21/ тус хотын засгийн газар хатуу хөл хориотой дүүргүүдийн оршин суугчдыг ээлжит шинжилгээнд хамруулах тухай зарлажээ. Энэ арга хэмжээ дөрвөн хоног үргэлжлэх гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )