Хятад улс гаднын хөрөнгө оруулалтын нөхцөлийг хөнгөвчлөх, бизнесийн орчныг сайжруулах замаар гаднын компаниудад Хятад улсад үйл ажиллагаа явуулах таатай нөхцөлийн бүрдүүлэх болно гэж БНХАУ-ын Ши Жиньпин мягмар гарагт /2019.11.05/ Шанхай хотноо болсон Хятадын олон улсын импортын үзэсгэлэн худалдааны нээлт дээр мэдэгджээ.
Хятад улс зах зээлийн дүрэм, хууль дээр үндэслэн бизнесийн орчныг боловсронгуй болгох, хөрөнгө оруулах боломжийг өргөжүүлэх, хар жагсаалтад орсон гаднын компаниудын тоог цөөлж, хөрөнгө оруулалтын дэмжих, оюуны өмчийн эрхийг хамгаалах системийг боловсронгуй болгох чиглэлээр авч буй арга хэмжээг үргэлжлүүлэх болно гэж тэрбээр онцолжээ. Түүний хэлснээр, Хятад улс гаднын бараа, үйлчилгээний импортыг нэмэгдүүлж, төрөл бүрийн татвар, суутгалын хэмжээг бууруулахаа илэрхийлжээ.
Хоёр дахь удаагийн Хятадын олон улсын импортын үзэсгэлэн худалдаа энэ сарын 10-ыг хүртэл үргэлжлэх юм. Тус арга хэмжээнд дэлхийн 170 улс, бүс нутгийн гурван мянга гаруй компани оролцож байна. Нийт 64 орны павильон нээгджээ.
Үзэсгэлэн худалдааг Хятадын худалдааны яам, Шанхай хотын ардын засгийн газар Дэлхийн худалдааны байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )