Ляонины Олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны үзэсгэлэн худалдаа нээгджээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 27

Хятадын Ляонин мужийн Шэньян хотноо Ляонины олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны тав дахь удаагийн үзэсгэлэн худалдаа нээгджээ.

Энэ сарын 26-29-ны хооронд үргэлжлэх арга хэмжээний үеэр 200 гаруй төсөлд гарын үсэг зурж, 200 тэрбум юанийн үнийн дүн бүхий гэрээ байгуулна гэж зохион байгуулагчид мэдэгджээ. Үзэсгэлэн худалдаанд Хятадын болон гадаадын нийт 912 компани, аж ахуйн нэгж оролцож байна. Үзэсгэлэн худалдаа их наяд өндөр чанартай хэрэглээний бараа бүтээгдэхүүний аж үйлдвэрийн суурийг байгуулах нь, Ляонин, Японы эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, Шэньян, Солонгосын долоо хоног, Ляонин,Европын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа гэсэн дөрвөн хэсгээс бүрдэж байна. Энэ хүрээнд автомашин үйлдвэрлэл, хүнс, хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуй, эрүүл мэнд зэрэг салбарын дэвшлийн танилцуулахаас гадна Япон, БНСУ, Их Британи, Австри, Швейцар, Бельги, Швед, Норвег, АНУ, Канад зэрэг орнуудын зочид, бизнес хүрээнийхэн оролцож, хамтын ажиллагааны гэрээ байгуулах, түншийн харилцаа тогтоохоор зорьж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top