Мөнгөө алдсан иргэдийг заналхийлж, мөнгө угаасан хэргээр Р.Базараа нарын 4 иргэнийг хорьсон

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 16

Өчигдөр Эрүүгийн цагдаагийн албанаас нэр бүхий иргэдийг саатуулсан хэргийн талаар Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун мэдээлэл өглөө.

Тэрбээр “Цагдаагийн байгууллагаас өчигдөр мөрдөн шалгаж байгаа хоёр хэргийн хүрээнд ажиллагаа явуулсан. Нэгдүгээрт, нэр бүхий этгээдүүд эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгөн хөрөнгөөр кредит болон бусад арилжааны банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх байдлаар хувиргаж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх хэрэгт, хоёрдугаарт нэр бүхий этгээдүүд бүлэглэж, Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны есдүгээр сараас арваннэгдүгээр сарыг хүртэлх хугацаанд бусдаар гадаад улсын бооцоот тоглоомын сайтад мөрий тавиулж, их хэмжээний мөнгийг алдсан гэх шалтгаанаар тухайн иргэнийг зодож, зорчих эрхийг хязгаарлан хүч хэрэглэхээр заналхийлж, хүнийг хүчээр алга болгох гэх хэргүүдэд иргэн Б-ын хамаарал бүхий "Алтайн хүдэр", "Бүрдэл Майнинг" компани болон Тээвэр Хөгжлийн Банк болон иргэдийн орон байр зэрэг 10 объектод нэгжлэг хийж, 100 гаруй боть санхүүгийн анхан шатны баримт материал, гадаад валют, эд зүйлсийг хурааж авсан” гэлээ.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар нэр бүхий этгээдүүд нь алдсан мөнгөө олж өг гэх нэрээр бусдыг хууль бусаар хорьж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, эд хөрөнгийн эрхийг шилжүүлж өгөхийг шаардаж өөрт нь болон түүний ойр дотнын хүнд хүч хэрэглэхээр заналхийлж, зорчих эрхийг хууль бусаар хязгаарласан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үндэслэлээр шалгаж байна.

Дээрх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа нэр бүхий дөрвөн иргэнийг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 15-ны өдөр баривчилж, хуулийн дагуу шүүхийн зөвшөөрөлгүйгээр 48 цаг цагдан хорихоор 461 дүгээр хорих ангид хүргэсэн. Өнөөдөр эрүүгийн хуулийн дагуу хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлээд байна гэх мэдээллийг өглөө.

 

 ВИДЕО ҮЗЭХ: 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(59.153.114.232) 2024 оны 04 сарын 17

Дэндүү ядуу сэтгэхүйтэй новш юм байна. Бүх насаар нь хорьж хөрөнгий нь хурааж, өрий нь төлүүл. Өөр ямар ч арга зам байхгүй.

0  |  0
зочин(66.181.160.88) 2024 оны 04 сарын 17

ямар даварсан хулгайчууд вэ хүмүүсийг мөнгийг луйвардана дээр дарамтална новшнуудыг шууд цаазаар авах хэрэгтэй

0  |  0
mnbvcб(176.66.87.78) 2024 оны 04 сарын 16

Юу ч сонсогдохгүй байна....

0  |  0
Top