АНУ-ын археологичид АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтоны Маунт-Вернон дахь эдлэнг нь сэргээн засварлах явцад дарсны нууц агуулах илрүүлжээ.
Тоосгон шаланд доор илрүүлсэн агуулахад 250 жил хүний гар хүрээгүй байна. 1758-аас 1776 оны хооронд хадгалсан байж магадгүй брэндийг бүтэн интоороор нэрсэн байна. Археологичдын ярьснаар, Жорж Вашингтон болон түүний эхнэр брэнди, амтлагч, элсэн чихэр болон интоорын шүүсээр хийдэг интоорын баунси ундааг таалан уудаг байжээ. Ундааг том савнуудад хадгалдаг байсан ч ямар нэгэн өөр зориулалтаар лонхонд хийсэн байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлжээ. АНУ-ын анхны Ерөнхийлөгчид зориулсан интоорыг түүний олон зуун боол түүдэг байсан гэж эрдэмтэд онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )