Монголын дизайнеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Хаврын гоёл-2024” наадам 25 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.
Дизайн урлагийн чиглэлээр сургалт явуулдаг сургуулиуд болон оюутнууд, шинэ залуу дизайнеруудын бүтээлийг шалгаруулан сурталчлах энэхүү наадмын "Загварын 7 хоног" энэ сарын 5-ны өдөр "Сити" их сургуулиас эхэлсэн.
Шилдгүүдийг “Хаврын гоёл, загвар үзүүлэлт дизайн сургалт-2024” үзэсгэлэн, онол практикийн хурал зэрэгт оролцсон байдлаар нэгтгэж, дараах чиглэлээр тодруулна.
“Хаврын гоёл-2024” наадам тавдугаар сарын 9-ний өдөр хүртэл зохион байгуулагдана.
Оролцож буй сургуулиуд дээр тавдугаар сарын 8-ныг хүртэл хуваарийн дагуу бие даасан шоу болох бөгөөд тавдугаар сарын 9-ний 14:00 цагт нэгдсэн Гала тоглолт, бусад дизайны бүтээлүүдийн үзэсгэлэн “Corporate Convention Center”-т болно.
Сэтгэгдэл ( 0 )