“Хаврын Гоёл 2024” наадмын ШИЛДГҮҮД тодорлоо

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 10

 

Монголын Дизайнеруудын Холбооноос жил бүр дизайны сургалттай сургуулиудын дунд “Хаврын Гоёл” наадмыг уламжлал болгон зохион байгуулдаг. 25 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгаа тус наадмын финалын шатны шалгаруулалт өчигдөр (2024.05.09) Corporate Convention Center-т болж, шилдгүүдээ шалгарууллаа. 

Нийт 6 сургуулийн 75 гаруй оюутан сурагч өөрсдийн бүтээлээ танилцуулж, 60 гаруй шинэ залуу модель эдгээр бүтээлүүдийг тайзнаа амилуулан авьяас чадвараа сорьлоо. 

Энэхүү наадамд хувцасны бүх төрлөөр бүтээгдсэн загварууд болон интерьер дизайн, архитектур, компьютер анимейшн, график, үйлдвэрлэлийн дизайны, эрдэм шинжилгээний хурал зэрэг бүтээлүүдээр оролцон дараах оролцогчид шилдгээр шалгарлаа. 

 

"ХАВРЫН ГОЁЛ 2024" НААДМЫН ШИЛДГҮҮД 

Шилдэг илтгэл- ИЗОУИС-ын 4 дүгээр курсын оюутан Б.Батцэцэг 

Тусгай байр- Мэдрэмж академи "Хаваржаа" Үндэсний хувцасны коллекцоор Баярсайхан, Цэцэгмаа нарын баг

Тусгай байр- СУИС "Гэрлийн тусгал" гоёлын хувцасны коллекцоор Б.Энхжин 

Шилдэг интерьер- ИЗОУИС-ын "Сэнтий" рестораны интерьер

Шилдэг үйлдвэрлэл дизайны бүтээл- Сити Их сургуулийн "Динамик ба ухаалаг буйдан" бүтээл

Шилдэг график дизайны бүтээл- ИЗҮГИС-ын "Язгуур соёл" үндэсний календарь

Шилдэг хувцас загварын бүтээл- ОУ-ын УБИС "Хэлбэргүй дүрслэл" уран сэтгэмжийн коллекцоор Г.Халиун

Шилдэг хувцас загварын бүтээл- СУИС-ын Дүрслэх урлагийн академи "Natural movement" уран сэтгэмжийн коллекцоор А.Хишигдэлгэрэх

Шилдэг хувцас загварын бүтээл- ИЗОУИС-ын Дүрслэх урлаг дизайн технологийн сургуулийн “OCEAN” авангард хувцасны коллекцоор Г.Оюунгэрэл

Шилдэг хувцас загварын бүтээл- Сити Их сургууль "Scintilla" гоёлын хувцасны коллекцоор Fancy баг 

Шилдэг удирдагч багш- СУИС-ын Дүрслэх урлагийн академийн багш Ц.Урантөгс

Шилдэг сургууль- ИЗОУИС-ын Дүрслэх урлаг дизайн технологийн сургууль

Шилдэг сургууль- Сити Их сургууль

Гран При шагнал- Үйлдвэр урлалын политехник коллежийн Үндэсний хувцасны коллекцоор Г.Намуунаа, Д.Нандин-Эрдэнэ 

Ирээдүйтэй эмэгтэй модель- Э.Буянзаяа

Ирээдүйтэй эрэгтэй модель- О.Амаржаргал 

 

Монголд дизайн урлагийг хөгжүүлэхэд шинэ залуу дизайнеруудыг татан оролцуулах, тэдний бүтээлч авъяасыг хөгжүүлэх, харилцан суралцах, чансааг нь тодруулах зорилгоор уг уралдаант наадмыг дизайны чиглэлээр суралцагч болон сургуулиудын дунд зохион байгуулсаар ирсэн ба манай улсын олон олон шилдэг дизайнерууд энэхүү наадмаас бүтээлийн алдараа дуурсган загварын тайзнаа тодорч гарч ирсээр байгааг нийт оролцогчид болон зохион байгуулагчид онцоллоо. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top