Монголын Дизайнеруудын Холбооноос жил бүр дизайны сургалттай сургуулиудын суралцагсадын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг “Хаврын Гоёл” наадам 25 дахь жилдээ зохион байгуулагдаж, шилдгүүдээ шалгаруулах гэж байна.
Монголд дизайн урлагийг хөгжүүлэхэд шинэ залуу дизайнеруудыг татан оролцуулах, тэдний бүтээлч авъяасыг хөгжүүлэх, харилцан суралцах, чансааг нь тодруулах зорилгоор уг уралдаант наадмыг дизайны чиглэлээр суралцагч болон сургуулиудын дунд зохион байгуулсаар ирсэн ба манай улсын олон олон шилдэг дизайнерууд энэхүү наадмаас бүтээлийн алдараа дуурсган загварын тайзнаа тодорч гарч ирсээр байна.
Хаврын гоёлд хувцасны бүх төрлөөр бүтээгдсэн загварууд болон интерьер дизайн, архитектур, компьютер анимейшн, график, үйлдвэрлэлийн дизайны, эрдэм шинжилгээний хурал зэрэг бүтээлүүдээр оролцох боломжтой.
5 дугаар сарын 5,6,7-ны өдрүүдэд оролцож буй сургууль тус бүр дээр очиж урьдчилсан шалгаруулалт хийн, оролцогчдын бие даасан шоунууд хуваарийн дагуу болж өнгөрсөн. Үүнээс шалгарсан суралцагсдын Гала шоу-н өнөөдөр буюу 2024 оны 5 дугаар сарын 9-нд “Corporate Convention Center”-т 15:00 цагаас болно.
Оролцож буй их дээд сургуулиуд:
Эдгээр сургуудиудад суралцаж буй 75 гаруй оюутан суралцагчид болон 60 гаруй шинэ залуу загвар өмсөгчид авьяас чадвараараа өрсөлдөх болно. Бүх дизайны төрлүүдийн бүтээлүүдээс шилдэгийг тодруулахаас гадна шилдэг дизайны сургууль, багшийг мөн тодруулах болно.
Хаврын гоёл наадмын хүрээнд “Дизайны хөгжилд бидний оролцоо” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурал болж шилдэг илтгэгчийг шалгаруулна. Уламжлал ёсоор залуу өсч яваа загвар өмсөгчид дундаас шилдэг моделийг мөн тодруулах болно.
“Corporate Convention center”-т 5-р сарын 9-нд 15:00 цагт Хувцасны загваруудын шилдэгүүдээр Гала загварын шоу болохоос гадна бусад дизайны шилдэг бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж толилуулна.
Монголын Дизайнеруудын Холбоо
Сэтгэгдэл ( 0 )