ХЭН ЮУ ХЭЛЭВ I Н.Цэрэнбатын үйлдлийг хууль зөрчсөн гэж үзнэ

2024 оны 05 сарын 09

“Хэн юу хэлэв" буланд СЕХ-ны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, УИХ-ын гишүүн асан, "Эрэл" группийн ерөнхийлөгч Б.Эрдэнэбат, "Хил хязгааргүй алхам" ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан нарын үгийг онцолж байна.


СЕХ-ны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир: Нэр дэвшихээр горилогч Засгийн газрын мөрийн хөтөлбөр танилцуулаад явж байвал энэ нь  хууль бус сурталчилгаа. Хэрэв яг ийм асуудлаар иргэн гомдол гаргаад цагдаагийн байгууллагаас Зөрчлийн хуулийн дагуу шалгаж тогтоовол хууль зөрчсөн үйлдэл болно. УИХ, Засгийн газрын гишүүн асан Н.Цэрэнбат Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг баруун аймгуудад танилцуулаад явж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл мөн.

 

 

"Эрэл" группийн ерөнхийлөгч Б.Эрдэнэбат: Чөлөөт зах зээлийн амин сүнс өмчийн бүх хэлбэрийг Үндсэн хуулиар хамгаалсан. Хувийн өмчийг хуулиар хамгаалсан тогтолцоонд Монголын ард түмэн ажиллаж амьдарч байна. Гэтэл хотын дарга Х.Нямбаатар хүний хувийн өмчийг нураа, очиж шалгана гэж мафийн эзэн шиг ичгүүр сонжоогүйгээр зарлалаа.

 

 

"Хил хязгааргүй алхам" ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан: Бидний хувьд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн төслийг эгүүлэн татахыг шаардаж байна. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр газрын хэвлийн баялаг, байгалийн баялаг нь төрийн болон нийтийн өмч гэдгийг хуульчилсан. Газрын хэвлийн баялгийг ашиглахдаа ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулна гэдгийг тусгасан байдаг. Харамсалтай нь өдгөө боловсруулж нээлттэй болгосон хуулийн төсөл нь Үндсэн хуулийнхаа зорилтын эсрэг байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.180.225) 2024 оны 05 сарын 12

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хууль маш чухал хууль. Одоо мөрдөж байгаа хууль сайн хууль, олон нийтийн оролцоог сайн тусгаж өгсөн. байгаль хамгаалах талаар орон нутаг иргэд, төрийн байгууллага жигд оролцоог хангасан ба хамгаалах асуудал ч сайн туссан гэж үздэг. Даанч хэрэгжүүлдэггүй, үүнд байгаль орчны яамны оролцоо ч бий. Байгаль хамгаалах гэхээсээ илүүтэй өөр юм сонирхдог уу ямар ч байсан их хүнд сурталтай бөөн хар тээг болсон яам.\n\n\n\n\n

0  |  0
Top