Энэ удаагийн “Хэн юу хэлэв” буланд УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Г.Тэмүүлэн, Хотын дарга Х.Нямбаатар нарын үгийг онцлов.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
-Шинэ зуун мод хотын төслийг дэмжиж байгаа. Гэхдээ Хүннү гэдэг нэрийг яаж сонгоод байгаа юм бэ. Тулгар төрийн анхны гүрэн улсын нэрийг зүгээр нэг хотод өгч болж байгаа юм уу. Бусад улсад ийм жишиг байхгүй. Би үүнийг нарийн судалсан. Анхны төрт улсынхаа нэрийг нэг аймгийн нэр болгож болох уу. Хүннү гэдэг нь хятадаар "хүн зэрлэгүүд" гэсэн агуулгатай байдаг. Хэл зүйн хувьд монголчуудыг дорд үзсэн хэллэгүүд байдаг. Энэ чиглэлээр тайлбар авсан юм уу. Энэ талаар том хурал хийх ёстой. Хархорум хот гэж байхад бүгдийг түүхчилж яах гээд байгаа юм бэ. Ирээдүй рүү чиглэсэн нэрийг сонгож болдоггүй юм уу. Түүхээ жижигрүүлж яах гээд байгаа юм бэ.
Улаанбаатар хотын Засаг дарга Х.Нямбаатар:
-Засгийн газрын хуралдаан дээр Хөшигийн хөндий орчим Улаанбаатарыг тэлэх бүс гэж тодорхойлж, Шинэ Зуунмод хотын нэрийг өөрчлөх асуудлыг хэлэлцсэн. Дэлхий дахинд Монголыг сурталчлан таниулах анхны төрт улсынхаа нэрээр нэрлэвэл яасан юм бэ гэдэг асуудлыг ярилцаж, тодорхой судалгаа хийсний үндсэн дээр энэ нэршил рүү орох санаачлага гаргасан. Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр том эдийн засгийн бүс байгуулах учраас далайцтай нэр байвал яадаг юм бэ гэдэг санаачлага гаргаж, шийдэгдсэн.
Ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
-Бид түүхэн нийслэлээ сэргээн байгуулахаар хуулийнхаа эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал болоод концепцыг УИХ батлахаар оруулж ирсэн. Ийм жишиг байгаа. Том бодлогын асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж орж ирж байгаа. Зарчмын хувьд зөв гэж харж байгаа. Бид эрэмбэ дарааллаараа аливаа бодлого шийдвэрүүдийг гаргаад явах нь зүйтэй гэж харж байна. Энэ ондоо багтаад хаврын чуулганд хотын төлөвлөгөөгөө оруулж ирж батлуулах төлөвлөгөөтэй байна.
Сэтгэгдэл ( 2 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
дэлхий нийтээр ХҮННҮ гэдэг нэрийг ер нь зэрлэгүүд гээд байдаг санагдсан ялангуй кинонууд дээр гадны орны