“Хэн юу хэлэв” булан энэ удаа Шадар сайд Т.Доржханд, Дотоодын цэргийн штабын дарга асан Р.Чингис нарын байр суурийг хүргэж байна.
Т.Доржханд:
-Парламентын ардчиллыг бэхжүүлэх зорилгоор ХҮН нам ҮХНӨ-ийг манлайлж хийсэн. Үр дүнг нь цементлэх зорилгоор Хамтарсан Засгийн газарт орж ажиллаж байгаа. Энэ шийдвэрээ бид Монгол Улсын эрх ашигт нийцсэн үйл хэрэг гэж үздэг бөгөөд байр сууриндаа хатуу байна. Харин төмөр замын хил холболт, Засгийн газрын тогтвортой бодлого нь Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татахад чухал талаар өгсөн ярилцлага маань хэн нэгнийг цайруулах, үндэсний баатар болгох нэвтрүүлгийн хэсэг болжээ. Нэр төр, эрхэм чанар, ёс зүй байхгүй бол төр, улсын үйл хэрэгт оролцоод яах билээ. Улс төрд орсон шалтгаан маань ч популизмыг сөрөх зорилготой байв. Тиймдээ ч хамгийн популист улстөрч Х.Баттулгын үйл хэргийг шүүмжилж ирсэн болохоос дэмжиж байгаагүй, цаашид ч дэмжихгүй.
Р.Чингис:
-Миний бие 2021 оноос Дотоодын цэргийн штабын даргаар томилогдон ажиллаж ирлээ. 2025 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Дотоодын цэргийн командлагч Р.Чингис өөрийн дүүгийн хамт жагсаал цуглааныг санхүүжүүлж байна” гэсэн ор үндэслэлгүй мэдэгдлийг олон нийтэд хандаж хийсэн. Энэ худал мэдээллийг үндэслэн тухайн өдөр намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн. Би цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллах хугацаандаа өргөсөн тангарагтаа үнэнч байж, хууль хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсээр өнөөдрийг хүрсэн. Ерөнхий сайдын хэлсэнчлэн миний бие ямар нэгэн жагсаал цуглааныг санхүүжүүлээгүй, ийм зорилготой аливаа үйлдэл, эс үйлдлийг огт хийгээгүй болохоо үүгээр хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Сэтгэгдэл ( 5 )
Өдрийн мэнд, бүгдээрээ,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.\nХэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.\n\nЗаримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахы

SADARLI80955877
Доржхандаa!!! та монголын ард түмэнд сайшаагдахгүй л байгаа шүү тун тааруу
муу халтар индонези