ХЭН ЮУ ХЭЛЭВ I Хаанаасаа 30% гэдэг ойлголт гаргаж ирснийг ойлгохгүй байна

2025 оны 02 сарын 08

“Хэн юу хэлэв” булангийн энэ удаагийн дугаарт ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн Д.Батбаяр нарын байр суурийг онцлов.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Төрийн өмчийн болон орон нутгийн өмчит компанийг 50 хувь цомхотгоно гэж Ерөнхий сайд чуулганы үеэр хэлсэн. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд нэгд хууль хэрэгтэй. Хоёрт, хуулинд заасан таван чиглэлээс өөр тохиолдолд компани байгуулахгүй гэдгийг хатуу хуульчлах ёстой. Хууль батлагдсаны дараа төрийн өмчит компани дээр баримтлах чиглэлийг гаргахдаа аль компаниудыг нэгтгэх юм, алийг нь татан буулгах юм, алийг нь яаж хувьчлах юм гэдгээ тогтох хэрэгтэй. Ингэж шийдвэрлэхгүй бол төрийн өмч гэдэг чинь эзэнгүй болчихоод байна.Төрийн өмчит компаниуд алдагдалтай ажилладаг мөртлөө цалингаа нэмээд байдаг, хэн нэгний "гар хөл" томилогддог болчихлоо. Тэгэхээр 50 хувь цомхотгоно гэсэн үгэндээ Ерөнхий сайд эзэн болмоор байна.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

-Эрчим хүчний өртөг 280 төгрөг болчихоод байгаа. 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ныг хүртэл айл өрхийн цахилгааны тариф 1 Квт нь 140 орчим төгрөг байсан. Эрчим хүчний зохицуулах хорооноос өртөгт нь ойртуулах шийдвэр гаргаснаар эхний 150 Квт хүртэлх хэрэглээг 175 төгрөгөөр, 150-300 Квт хүртэлх хэрэглээг 256 төгрөгөөр, 300 Квт-аас дээш хэрэглээг 280 төгрөг болгож, өртөгт нь ойртуулсан. Эрчим хүчний зохицуулах хороо үүнийгээ тайлбарласан, би тэгж яриагүй. Хүмүүс буруу ойлгоод байна. Санаатай ч юм уу, санаандгүй ч юм уу, эрчим хүчний үнийг 30 хувиар нэмэгдүүлсэн гэдэг ойлголт төрүүлээд, одоо болохоор 30 хувиас илүү нэмэгдүүлсэн гэдэг шүүмжлэл явж байна. Хаанаасаа 30 хувь гэдэг ойлголт гаргаж ирээд, шүүмжлээд байгааг ойлгохгүй байна.

УИХ-ын гишүүн Д.Батбаяр:

-Ураны зах зээл дэлхийд том бөгөөд ач холбогдолтойд тооцогдож байгаа. Энэ тойрогт Монгол Улс одоо л орох гэж байна. Ингэснээр манай улсын тусгаар тогтнол, эдийн засгийн баталгаа нэмэгдэж байгаа. Ер нь аливаа улс орон алслагдаад, хаагдаад, өрөөний буланд шигдээд байх тусам хувь заяа нь улам л бүрхэг болно. Харин аливаа үйл явдлын дунд орж, бусад улс орнуудтай хамтран нийлж хөдлөх тусам бидний тусгаар тогтнол улам бэхжиж байдаг. Энэ утгаараа ураны төсөл чухал ач холбогдолтой байлаа. Одоо бол улс төр хийх цаг биш. Ажил хийх цаг, шийдвэр гаргах цаг шүү дээ. Шийдвэр гаргахдаа зүгээр нэг ярьж, бусдад таалагдахдаа гол биш, хариуцлагатай байх ёстой.

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Буриад зон(66.181.161.108) 2025 оны 03 сарын 13

Ураныг эсэргүүцэгчид мөн ч тэнэгүүд юм даа

1  |  0

С.Зориг(66.181.189.39) 2025 оны 03 сарын 13

Чүэр ын шугамын ажилд монгол компани шалгаруулах гэж хувийн ашиг сонирхолоо ил гаргаад хоншоороо тас цохиулав. Ажил хийхгүй байж тендер шалгаруулалт болохоор идэвхтэйг нь яана өмхий үнэртүүлсэн дөрвөд

1  |  0
иргэн(202.9.46.126) 2025 оны 03 сарын 13

чойжоо...манайх сард тогонд 33,000 төлдөг байсан. гэтэл одоо 51,000 төлдөг болсон. энэ хэдэн хувиар нэмгдсэнийг тооцоод үзээрэй хо

1  |  0
Зочин(103.212.118.21) 2025 оны 03 сарын 13

Өөрөөч мэдэн будилж бна иргэдийг шулж бна

1  |  0
Зочин(103.212.118.21) 2025 оны 03 сарын 13

Өөрөөч мэдэн будилж бна иргэдийг шулж бна

1  |  0
иргэн И.Норовжав(76.32.162.139) 2025 оны 03 сарын 13

2. Ингэснээр 1 дүгээр сарын цахилгааны төлбөрийг 9578,5 илүү төлсөн нь Төлбөл зохих төлбөрөөс 22.6 % -болж байна. Тооцоог хийхдээ хариуцлагаггүй хандаж байгаагаас буруу тооцож цахилгааны төлбөрийн талаар иргэдийн гомдол гарч байгаа нь үндэслэлтэй юм. Иймд тооцоон дээр ажилладаг хүмүүсээ дахин сургах арга хэмжээ яаралтай аваарай. Миний код 4026223 пин код 4014 ,Утас 976- 99192923, inorovjab@yahoo.com . Би зааврын дагуу би тооцоог нэг бүрчлэн хийсэн болно. Хариу өгөөрэй .\n энэ тооцоог зөвхөн цахилгааны бодолтын хэсэгт хийсэн юм шүү. бусад хэсгийг хөндөөгүй шүү.\n

1  |  0
иргэн И.Норовжав(76.32.162.139) 2025 оны 03 сарын 13

25 оны 1дүгээр сарын цахилгааны төлбөрийн нэхэмжлэл хүлээн аваад төлбөрийг төлсөн юм . Урд сарын төлбөрийг 1дүгээр сарын3 төлсөн гэтэл 1дүгээр сарын нэхэмлэлийг 2дугаар сарын 5 тасалбар болгон ирүүлжээ. Энэ нь 33 хоногийн хэрэглээг хамарч байгаа учраас миний 150 Квт-аас дээших төлбөр их гарч 5200 төгрөг илүү төлөлт хийжээ. Мөн Счетчик 150 --аас дээшихийг туст нь тооцдоггүй учир дундачилж тооцон 150 -дээш өндөр тарифт өдөр, шөнөөр ангилан хувиарлахдаа 150 -аас доошиход бага хувиарлаж өндөр тарифт ногдохыг их болгосноос 4380,5 төг илүү авчээ .

1  |  0
Зочин(202.9.40.29) 2025 оны 03 сарын 13

Uvsiin aluurchin

1  |  0
Зочин(202.9.40.29) 2025 оны 03 сарын 13

Uvsiin aluurchin

1  |  0
Зочин(66.181.161.160) 2025 оны 03 сарын 13

Эргүү новш чинь ажлаа мэддэггүй юмуу. Дуугүй зайлаач дээ, муу Исмэл!

1  |  0
Irgen(103.57.95.213) 2025 оны 03 сарын 13

Uranar homorgolon ustgaad hytadin klon bolghgej bna

Close menu