ХЭН ЮУ ХЭЛЭВ I Н.Цэрэнбат: Би хууль зөрчөөгүй

2024 оны 05 сарын 10

Энэ удаагийн “Хэн юу хэлэв” буланд УИХ-ын гишүүн Н.Учрал, УИХ-ын гишүүн асан, МҮХАҮТ-ын зөвлөх Н.Цэрэнбат, “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр нарын үгийг онцлов.


 

УИХ-ын гишүүн Н.Учрал: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хүүхдүүд хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна.

 

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбат: Намайг хууль зөрчиж сурталчилгаа хийсэн гэх мэдээлэл гарсан. Би Засгийн газрын ажлын хэсгийн гишүүнээр орон нутагт томилогдон, гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааны хэрэгжилтийг танилцуулж яваа учир Сонгуулийн хууль зөрчөөгүй болохоо илэрхийлье.

 

 

Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр: “Үндэсний Эвсэл” логоныхоо үндсэн сууриар монгол үндэсний оньсон тоглоомыг сонголоо. Оньсон тоглоомыг эвлүүлэхдээ хүчээр бус эвийн ухаанаар зангиддаг учир “Үндэсний Эвсэл” эвсэх хүчийг эрхэмлэж, үндэстнээрээ эвсэн нэгдэхийг суурь зарчимдаа оруулснаа логондоо тусгасан.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
q(202.9.40.108) 2024 оны 05 сарын 12

Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich

0  |  0
Top