Эвэрестийн авиралтын талаарх мэдээлэл нийтэлдэг "Everest Today" өнгөрсөн шөнө 00:20 цагийн үед дараах мэдээллийг нийтэлжээ.
Everest Today: Монголын уулчид алга болсон байх магадлалтай бүсэд эрэл эхэлснээс хойш 100 гаруй цаг өнгөрлөө. Цаг агаарын нөхцөл байдал, хөлдөх хэмжээний температур, хоол хүнс, ус… Дөрөвдүгээр кемпээс дээш замд Usukhjargal Tsedendamba (53), Purevsuren Lkhagvajav (31) хоёрыг олох итгэл найдвар алдарч байна.
Тавдугаар сарын 13-ны өглөө Эверестийн оргилд хүрсэн зарим авирагчид өмнөд оргилд хоёр цогцос харсан тухай мэдээлэл ирлээ (8749 м). Тэд алга болсон монгол авирагчид уу, эсвэл өөр хүмүүс байсан уу гэдгийг одоогоор баталж чадаагүй байна.
Сэтгэгдэл ( 0 )