ШУУРХАЙ I Алга болсон хоёр уулчны нэгийнх нь цогцсыг олжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 17

Аврагчид Эверестийн оргил орчим алга болсон Монголын хоёр уулчны нэгийнх нь цогцсыг олсон тухай https://thehimalayantimes.com/ мэдээлжээ.

Нөгөө уулчин одоогоор олдоогүй байна. “8K Expeditions” компанийн захирал Лакда Шерпагийн хэлснээр, аврагчид Ц.Өсөхжаргалын цогцсыг 8550 м өндрөөс олжээ. Уулчин татсан олсноос доош, South Summit-аас хэдэн м доор унажээ. Шарилыг хэрхэх талаар ар гэрийнхэнтэй нь зөвлөлдсөний дараа авиралтын улирал дуусах үед шийднэ хэмээн Шерпа хэлсэн байна. 

Л.Пүрэвсүрэн уулчны хувь заяа одоогоор тодорхойгүй байна. Тавдугаар сарын 19-нд дараагийн цонх үе эхлэхэд эрлийн ажиллагааг үргэлжлүүлэхээр болжээ. 

thehimalayantimes.com

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.126.88.162) 2024 оны 05 сарын 17

Эвэрестэд маш олон цогцос байдаг гэсэн. тэдгээр нь дөнгөж сая унасан мэт хараддаг гэж бичсэн байсан бөгөөд 60, 70 жил болсон цогцос ч тэдний дунд байсаар байгаа гэдэг.

1  |  0
МОНГОЛ(103.212.117.246) 2024 оны 05 сарын 17

УМ МА НИ БАД МЭ ХУМ

1  |  0
Top