Уулчид алга болсон нь Эверест дэх аюулгүй байдлын асуудлыг хөндөв

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 15

Дэлхийн дээвэр гэгддэг Эверестийн оргилд гарах авиралтын улирал эхэлсэнтэй зэрэгцэн 8000 м өндөрт уулчид алга боллоо. 4-р баазаас авиралтаа үргэлжлүүлсэн Монголын хоёр уулчин алга болоод байна. Тэд нэмэлт хүчил төрөгч, шерпа /хөтөч/ нарын тусламжгүй оргил өөд зорьжээ. Ц.Өсөхжаргал /53 настай/, Л.Пүрэвсүрэн /31 настай/ нар хамгийн сүүлд тавдугаар сарын 12-ны ням гарагт 19.30 цагт 4-р баазаас авиралтаа эхлүүлснээс хойш холбоо тасарчээ. Тэд тавдугаар сарын 13-нд оргилд хүрэхээр төлөвлөж байсан бөгөөд баазтайгаа дахиж нэг ч удаа холбогдоогүй байна гэж explorersweb.com цахим сайтад мэдээлжээ.

Уулчид “8K Expeditions” компаниар дамжуулан зөвхөн төв баазын үйлчилгээг авч, нэн шаардлагатай үед хэрэглэхээр хүчилтөрөгчийн цөөн хэдэн баллон авсан байна.

“8K Expeditions” компанийн захирал Лакпа Шерпагийн ярьснаар, тэд мэргэжлийн уулчид тул өөрсдийн хүчиндээ итгэж, шерпагийн тусламж аваагүй. Тус компани шерпагийн үнэгүй үйлчилгээ санал болгосон ч хүлээн авахаас татгалзжээ.

Уулчдыг эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байгаа бөгөөд “8K Expeditions” компани шерпа Аржуна Карки, Лангку Рам Таманга нарыг 4-р бааз руу илгээсэн байна. Тэд Эверестийн оргилоос бууж ирж байгаа уулчдаас монголчуудыг харсан эсэх талаар сураглаж байгаа аж.

Тавдугаар сарын 11-нд оргилд хүрэх маршрутыг нээснээс хойш ачаалал ихтэй байгаа гэж Лакпа Шерпа онцолжээ. Тавдугаар сарын 13-нд цаг агаарын байдал эрс муудсан байна.

myrepublica.nagariknetwork.com-д бичсэнээр, хамгийн сүүлд тавдугаар сарын 13-ны 08.45 цагт тэднийг South Col хөтлөөс хөдлөхтэй оргилоос бууж байсан уулчид таарчээ.

Тухайн үед салхины хурд 70-80 км/ц хүрч, хүчтэй салхилж байжээ.

Цаг агаар муудахаас өмнө олон уулчин оргил гарч амжсан бөгөөд тавдугаар сарын 14-нд сүүлийн давшилтаа хийж байсан уулчид хүчтэй салхины улмаас авиралтаа хойшлуулж, буцсан байна.

Монголын хоёр уулчин алга болсон нь Эверест дэх аюулгүй байдлын асуудлыг дахин хөндөж байна. Уулчдад радио долгион ойлгогч авч явах шаардлага тавьдаг ч энэхүү төхөөрөмж нь ихэнх байршлуудад, ялангуяа Эверестийн дээд бүсэд тэр бүр ажилладаггүй байна.

4-р баазад нисдэг тэрэг хүрэх боломжгүй байдаг тул агаараас эрэн хайх ажиллагааг явуулах боломжгүй аж. Уулчид GPS төхөөрөмж авч явсан эсэх нь тодорхойгүй байна.

abenteuer-berg.de сайтад бичсэнээр, энгийн маршрутаар авиралт хийж байсан хоёр уулчин алга болсон нь хачирхалтай. Хэрэв нэгийнх нь бие муудсан бол нөгөө нь тусламж эрэх учиртай. Оргилд хүрэх замд аюулгүйн олс татсан байдаг тул алга болох учиргүй. Гэсэн хэдий ч 2023 оны хавар Балбын хоёр уулчин алга болсон тохиолдол гарч байв. Шерпагийн хэлснээр, алга болсон хоёр уулчны холбооны хэрэгслүүд майхнаас нь олдсон гэнэ.

Балба улс энэ жил Эверестийн оргилд гарах нийт 414 зөвшөөрөл олгожээ. Зөвшөөрлийн үнэ 11 мянган ам.доллар байдаг.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.180.157) 2024 оны 05 сарын 18

Энэ уул, уулын орой хогийн цэг л болсон харагдана лээ. \nБайгальтай тэрэсэлдээд юу хожихов дээ.

3  |  0
Зочин(66.181.177.246) 2024 оны 05 сарын 18

Эвeрeстэд олон уулчдын цогцос байж байдаг гэсээн. Цогцосыг аврах буулгах ажил их үнэтэй гэсэн.

1  |  1
zochin(66.181.191.15) 2024 оны 05 сарын 18

manay 2r uulchin oldox boltugay!

1  |  2
Зочин(103.212.118.136) 2024 оны 05 сарын 18

Манайхны хэнэггүй, хурдан явчихаад ирье нтр гэсэн тооцоо төлөвлөгөөгүй, мэдлэггүй зан л ийм байдалд хүргэж олон хүнд гай болж байна даа.

4  |  3
Дэлээ(139.5.219.32) 2024 оны 05 сарын 18

Хөтөч үнэгүй гэхиййн.

1  |  1
Зочин (203.23.49.191) 2024 оны 05 сарын 18

Аюулгүй байдлаа хамгийн ихээр мэдэж байх ёстой хүмүүс шүү дээ.

1  |  0
boldoo(178.174.229.45) 2024 оны 05 сарын 16

UM MANI BAD ME HUM

1  |  0
Баагий(122.201.31.161) 2024 оны 05 сарын 17

Хөөрхий хөтөч авах мөнгө дутсан байх. Яана даа.

1  |  0
Top