Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо 16:00 цагт хуралдана

2024 оны 05 сарын 20

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу нам, эвслүүд өнөөдөр /2024.05.20/ нэр дэвшигчдээ тодруулна.

Намуудын их, бага хурлууд болж, Удирдах зөвлөл, Улс төрийн зөвлөлүүд хуралдах юм.

Ардчилсан намын Улс төрийн зөвлөл 12:00 цагт намын байран дээрээ хуралдаж, 16:00 цагт Үндэсний бодлогын хорооны хурал “Corporate” зочид буудалд болох аж.

ХҮН намын Удирах зөвлөл мөн өнөөдөр хуралдаж, Их хурлаа үдээс хойш хийнэ.

Үндэсний эвслийн удирдах зөвлөл 10:00 цагт хуралдаж, намын хурал нь 14:00 цагт товлогджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top