"Улаанбаатар травэл экспо-2024” аялал жуулчлалын үзэсгэлэн зохион байгуулагдана

2024 оны 05 сарын 20

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар Аялал жуулчлалын холбоотой хамтран “Улаанбаатар травэл экспо-2024” аялал жуулчлалын үзэсгэлэнг энэ сарын 24, 25, 26-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд 10 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Энэ үеэр иргэд, аялагч та бүхэн дотооддоо болон гадаад улс руу мэргэжлийн байгууллагаар дамжуулан аяллаа төлөвлөх, аялагчдын хүсэл сонирхолд нийцсэн аяллын хөтөлбөр, багцуудтай танилцах, сонголтоо хийх, захиалгаа хямдралтай үнээр өгөх болон аялал жуулчлалын байгууллагууд, үйлчилгээ эрхлэгчдийн мэдээллийг нэг дороос хүртээмжтэй байдлаар авах боломжтой.

Мөн энэ үеэр

 

  • Аялал зохион байгуулагч мэргэжлийн байгууллагууд
  • Зочид буудал, жуулчны бааз, гэст хаус, сувиллын газар
  • Аяллын мото, машин түрээс, аяллын тоноглосон машин танилцуулга, худалдаа
  • Аяллын даатгалын үйлчилгээ
  • Нислэгийн тийзийн агент, авиа компани
  • Аяны хэрэгслийн худалдаа
  • Аяллын клуб
  • Аяллын газрын зураг, номын худалдаа, аяллын программ /app/ танилцуулга
  • 21 аймгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн сурталчилгаа
  • Музей, үзвэрийн газар, Шинжлэх ухааны академи, хүрээлэнгийн мэдээллийн нэг дороос авах боломжтой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top